Хар тулай өвчний мах, бүлх, шөрмөс, ясанд шунасан хурц үеийн уламжлалт эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • Б.Цэрэнтогтох Зохиогч
  • Г.Одмаа Зохиогч
  • Э.Энхбилэг Зохиогч
  • Д.Пунсалмаа Зохиогч
  • С.Хишигжаргал Зохиогч
  • С.Сээсрэгдорж Зохиогч

Түлхүүр үг:

Тулай, уламжлалт анагаах ухаан, хануур, дэвтээлэг засал, тофус

Хураангуй

Үндэслэл: Тулай өвчин нь бодисын солилцооны эмгэгээс үүдэлтэй, үе мөч болон зөөлөн эдэд шээсний хүчил хуримтлагдан үүсдэг архаг үрэвсэлт өвчин юм. Энэ өвчин нь ихэвчлэн хөлийн хуруу, шагай, өвдөг зэрэг жижиг үенүүдэд гэнэт өвдөх, улайх, хавдах, халуун оргих, мэдрэгших шинж тэмдгүүдээр илэрдэг. Өвчний хурц үе нь богино хугацаанд хүчтэй зовуурь өгдөг ч, архаг хэлбэрт шилжвэл тофус буюу шээсний хүчил хуримтлагдсан хатуу зангилаа үүсэж, үе мөчний хэлбэрийг алдагдуулах, хөдөлгөөнийг хязгаарлах, эрхтэн тогтолцоонд (бөөр, зүрх, судас) нөлөөлөх аюултай. Зорилго: Хар тулай өвчний хурц үед уламжлалт анагаах ухааны аргаар оношлон тохирох эмчилгээний аргуудаар эмчилгээ хийж, эмнэлзүй болон лабораторийн үзүүлэлтүүдэд гарсан өөрчлөлтийг үнэлэх шаардлагатай байна. Арга, аргачлал: 68 настай, олон жил тулайгаар өвдөж буй өвчтөнд хануур, дэвтээлэг засал болон эмийн эмчилгээ хослуулан хийж үр дүнг үнэлсэн. Үр дүн: Хүнд хэлбэрийн хар тулай өвчний хурц үед хануур эмчилгээ нь үрэвслийн үеийн өвдөлт намдаах, хаван бууруулах нөлөө үзүүлж цусны эргэлтийг сайжруулж байна. Дүгнэлт: Ороолт дэвтээлэг засал нь тулай өвчний үеийн тофусын хэмжээг багасгаж үений хөдөлгөөний сэргээх, шарх хатаах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж амьдралын чанарыг сайжруулж байгаа нь Уламжлалт анагаах ухааны эм болон заслын аргуудаар эмчлэх боломжтойг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнтогтох, С.Сээсрэгдорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01

Дугаар

Салбар хэсэг

Уламжлалт анагаах ухааны салбар