Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоонд PAS болон Alvarado үнэлгээг харьцуулан судалсан нь

Зохиогчид

  • Ч.Эрдэнэцэцэг АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • Э.Сарнай АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • Ү. Санчин АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • С. Бурмаа АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • П. Хэрлэн АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • Ж. Энхцэцэг АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • Д. Даваалхам АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • Д.Зориг АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • Ч. Пунцаг АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • А. Баярцэцэг АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч
  • Г.Ганбаяр АШУҮИС АШУҮИС V дамжаа МЯСЭ Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Мухар олгойн цочмог үрэвсэл, Алварадо оноо, PAS оноо

Хураангуй

Үндэслэл: МОЦҮ-ийг эрт оношлон, цаашдын хүндрэлээс сэргийлэх, үрэвсэлгүй мухар олгой авах мэс заслын тоог бууруулахын тулд олон улсад оношлогооны хэд хэдэн онооны системүүдийг эмнэлзүйд нэвтрүүлэн судалж байна1-6 Зорилго: Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоонд PAS болон Alvarado үнэлгээний оношийн идэвхийг үнэлэх Арга, аргачлал: 2019 оны 9 сараас 2019 оны 12 сарын хооронд ЭХЭМҮТ дээр мухар олгой авах мэс засал хийлгэсэн 3-17 настай хүүхдүүдийн өвчний түүхээс эргэн судлах аргаар хийв. Судалгаанд хамрагсдад дээрх хоёр онооны системийг тус бүр тооцон гаргаж, ROC муруйн шинжилгээгээр босго утгыг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд 107 өвчтөнийг хамруулсан ба 89(83.17%) өвчтөнд эмгэгсудлалын шинжилгээгээр онош батлагдсан. Alvarado үнэлгээний дундаж нь МОЦҮ-тэй болон үрэвсэлгүй бүлэгт 6.7 ба 4.2 (P<0.001). PAS үнэлгээний дундаж тус хоёр бүлэгт 7.1 ба 4.8 (P<0.001). ROC муруйн шинжилгээгээр тодорхойлсон босго утга хоёр үнэлгээнд ≥6 байлаа. Дүгнэлт: 1. Alvarado болон PAS үнэлгээ хийж эмгэг судлалын шинжилгээтэй харьцуулан үр дүнг тооцоход мухар олгойн үрэвслийг илтгэх босго оноо 2 үнэлгээнд ≥6 байв. 2. Босго оноог ≥6 үед Alvarado болон PAS үнэлгээний өвөрмөц болон мэдрэг чанарын хувьд ач холбогдол бүхий ялгаагүй байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ү. Санчин, П. Хэрлэн, Д. Даваалхам, Д.Зориг, А. Баярцэцэг, Г.Ганбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-02-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл