МОЦҮ-ийн зарим эрсдэлт хүчин зүйл, өвчлөл, хүндрэлийн судалгаа
Түлхүүр үг:
Мухар олгойн цочмог үрэвсэл, Хүүхдийн мухар олгой, Эмгэг судлалын шинжилгээний онош, Мухар олгойн цочмог үрэвслийн эмнэл зүйн оношХураангуй
Үндэслэл: МОЦҮ нь хүүхдийн хэвлийн мэсзаслын яаралтай эмгэгийн тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Судлаачдынхаар 1000 нярайд 2-4 байгаа ч ихэвчлэн 5-аас дээш аль ч насанд элбэг тохиолддог1. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт 5 жилийн хугацаанд МОЦҮ оношоор эмчлэгдсэн 4675 хүүхдийн өвчний түүх, эмнэлзүй, эмгэгсудлалын оношлогооны материалд ретроспектив аргаар хийв. Гундобины ангилаар 0-3, 4-7, 8-11, 12 болон түүнээс дээш настай гэж бүлэглэн үзлээ. Судалгааны үр дүнг SPSS 20.0 программийг ашиглан тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын хүйсийн харьцааг судлахад эмэгтэй хүүхэд 48 хувь (n=2244), эрэгтэй 52 хувь (n=2431)-ийг эзэлж байна. МОЦҮ-ийн хүндрээгүй буюу улайсан хэлбэр нь 20 хувь (n=607), идээлсэн 41 хувь (n=1247), үрэвсээгүй 39 хувь (n=1185) тохиолджээ. Эмгэгсудлалын шинжилгээнд МОЦҮ-ийн хүндэрсэн тохиолдлуудын 60 хувь (n=982) үхэжсэн, 40 хувь (n=654) үхжиж цоорсон хэлбэртэй байв. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (P≤0.05). Эмгэгсудлалын шинжилгээний хэмжилтээс үзэхэд мухар олгойн өргөн нь үрэвслийн явцтай хамааралтай байна (P≤0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 0-3 насны бүлэгт мухар олгойн үрэвсэл 2 хувь тохиолдож байхад 8аас дээш насны хүүхдүүдэд (87 хувь) давтамж нь ихэсч байна. (P≥0.05). Хүйсний хувьд эмэгтэй хүүхэд 48 хувь, эрэгтэй хүүхэд 52 хувийг эзэлж байна. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. (P≤0.05). Өвчний явц даамжрах тутам мухар олгойн гадна өргөн нь нэмэгдэж байна (P≤0.05).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ү.Санчин, П.Хэрлэн, А.Баярцэцэг, Г.Ганбаяр, Д.Даваалхам, Д.Зориг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
