Вирусын халдварын үеийн эфферент эмчилгээний боломж

Зохиогчид

  • С.Юндэн Цэргийн төв эмнэлэг Зохиогч
  • С.Энхбаатар АШУҮИС-ийн БиоАС-ийн Анатомын тэнхэм Зохиогч

Түлхүүр үг:

Гелий-неон, Лазер, Гемооксигенаци, Хувны хүчил

Хураангуй

Сүүлийн сард манай хөрш орнуудад 2019-nCoV вирусын халдвар тархан өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор вирусын эсрэг эмчилгээний нэмэлт арга болгох дараах боломж байна. Цусны дүрс элементыг лазерын туяагаар үйлчлэх эмчилгээг Гелий-неоны лазерын хэт улаан туяаны 0.63 нм диапазонд дархлааны чадавхи бүхий эсүүдийн үйл өсөн нэмэгдэж, өвчин үүсгэгч вирус болон бактериудтай тэмцэх чадвар эрс дээшилдэг. Гемооксгенацийн аргыг эмнэлгийн тусламжын практикт хэрэглэсээр ирсэн бөгөөд энэ нь ЭКМО-ын хялбаршуулсан төрөл гэж үзэж болно. Энэ арга нь гемодиализын утаслаг мембраныг ашиглан судсаар хүчилтөрөгч нэвчүүлэх арга бөгөөд вирусын болон бактерийн гаралтай уушигны хүнд өвчнүүдийн үе, нярайн практикт амьсгалын хүнд хэлбэрийн дутагдалын үед (хаван,үрэвсэл) өргөн хэргэлдэг. Хувны хүчлийн бэлдмэлүүдийн үйлчлэл нь энергийн метаболизмын идвэхижил үүсгэх нөхцөлийг идвэхижүүлэхэд чиглэгддэг. Үүнд: глюкозын фосфоржилт (сукцинат); пируватын карбоксилжилтын ба Кребса болон Кори (инозин) циклүүд, пиридоксалькиназа, сукциндегидрогеназа (рибофлавин), липогенез (никотинамид) зэргийн идвэхижил зэрэг механизм хамаардаг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-02-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл