Монгол хүний бүсэлхийн нугалмын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг Соронзон Резонанст Томографийн шинжилгээгээр тодорхойлcон дүн

Зохиогчид

  • Т.Хонгорзул АШУҮИС, БАС Зохиогч
  • Д.Гончигсүрэн Grand Med Эмнэлэг Зохиогч
  • Д.Нямдорж АШУҮИС, БАС Зохиогч

Түлхүүр үг:

Багана нуруу, СРТ, Остеометри, Морфометр

Хураангуй

Манай оронд хүн амын биеийн хэсгүүдийн болон эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг антропометрийн арга болох соматометр, остеометр, краниаметрийн аргуудаар судлан тогтоосон олон ажлууд хийгдсэн боловч монгол хүний багана нурууны болон нугалам тус бүрийн хэмжээг амьд хүн дээр судлан тогтоох чиглэлээр хийсэн судалгааны материал харьцангуй ховор байгаа тул Монгол хүний бүсэлхийн нугаламын их биеийн морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлох мөн бүсэлхийн нугалмын нүхний хэмжээг тодорхойлох зорилтуудыг тавин 2015-2018 оны хооронд багана нурууны бүтэн Соронзон Резонанст Томографи хийлгэсэн харьцангуй эрүүл нийт 97 хүнийг судалгаанд хамруулсан. Бүсэлхийн 1-5 нугалам хүртэл морфометрийн хэмжилтүүдийг 11 шинжүүд дээр тулгуурлан см нэгжээр, хүйсээр ангилан хэмжилтүүдийг хийж гүйцэтгэв. Судалгааны дүнгээс үзэхэд Монгол хүний багана нурууны бүсэлхийн нугалмын их биеийн морфометрийн үзүүлэлтүүд нь бүсэлхийн 1-р нугалмаас эхлэн бүсэлхийн 5-р нугалам хүртэл /L1-L5/ аажим жигд бус нэмэгдэж байна. Монгол хүний багана нурууны бүсэлхийн нугалмын нүхний хэмжээ нугалам доошлох тусам аажим багасч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Гончигсүрэн, Д.Нямдорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2019-11-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл