Эцэг эхчүүдийн Д аминдэмийн талаарх мэдлэгийг үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Д аминдэм, 2-36 сартай хүүхэдХураангуй
Д аминдэмийн үндсэн эх үүсвэр нь эхийн цус, эхийн сүү ба хоол хүнс, нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд нийлэгших үйл явц зэрэг багтана. Монгол орны газар зүйн байршил, эрс тэс уур амьсгал зэргээс болж, хүний биед Д аминдэм үүсэх нөхцөл боломж хязгаарлагдмал байдгаас гадна монголчуудын уламжлалт хоол хүнсэнд Д аминдэмийн агууламж дутмаг байдаг1. Монгол оронд 3 хүүхэд тутмын нэг нь буюу нийт хүүхдийн 36% нь Д аминдэмийг зааврын дагуу хэрэглэсэн мэдээ байна. Бид судалгаандаа эцэг эхийн Д аминдэм талаарх мэдлэг, хэрэглээг үнэлэхийг зорьсон. Судалгаанд 2-36 сартай эрэгтэй 29(41%), эмэгтэй 41(59%) дунджаар 1.26±0.87 настай нийт 70 хүүхдийн эцэг эхчүүд хамрагдсан. Бидний судалгаагаар эцэг эхчүүдийн Д амин дэмийн ач холбогдлыг ойлгох ойлголт хангалтгүй (29-49% нь сөрөг ойлголттой) байлаа. Монгол орны онцлогоос шалтгаалж Д аминдэмийг эмийн бэлдмэл хэлбэрээр авах хэрэгтэйг ойлгох ойлголт дутмаг байна. Эцэг эхчүүдийн дөнгөж 27% нь Д амин дэмийг зөв тунгаар хүүхдэдээ уулгасан байлаа. Судалгаанд хамрагдсан 5 хүүхдийн 1 нь Д аминдэм огт уудаггүй нь сульдаа өвчний тархалт ихсэх гол шалтгаан болж байна. Бидний судалгаагаар хүүхдийн 43%(n=30) нь сульдаа өвчний яс-булчингийн өөрчлөлттэй илэрсэн нь сульдаа өвчний өвөрмөц урьдчилан сэргийлэлт хангалтгүй буйг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
