Шүдний сувгийн дахин эмчилгээний үед гуттаперч гуттасиалер ломбыг авах аргуудыг харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Г.Болортуяа АШУҮИС, НАСС, НАЭТ АШУҮИС, НАСС, НАЭТ Зохиогч
  • П.Оюун-Энх АШУҮИС, НАСС, НАЭТ АШУҮИС, НАСС, НАЭТ Зохиогч
  • Ж.Үржинлхам АШУҮИС, НАСС, НАЭТ АШУҮИС, НАСС, НАЭТ Зохиогч
  • Б.Баярчимэг АШУҮИС, НАСС, НАЭТ АШУҮИС, НАСС, НАЭТ Зохиогч
  • М.Соёлмаа АШУҮИС, НАСС, НАЭТ АШУҮИС, НАСС, НАЭТ Зохиогч
  • Х.Оюунхишиг АШУҮИС, НАСС, НАЭТ АШУҮИС, НАСС, НАЭТ Зохиогч
  • М.Батсуурь АШУҮИС, НАСС, НАЭТ АШУҮИС, НАСС, НАЭТ Зохиогч

Түлхүүр үг:

Root canal retreatment, Guttapercha, Protaper, Endolsolv, Ultrasonic

Хураангуй

Шүдний сурвалжийн сувгийн эмчилгээг стандартын дагуу гүйцэд хийгээгүйгээс сурвалжийн оройн тойрон эдийн үрэвсэл болж хүндэрдэг. Энэ хүндрэлийг эмчлэхийн тулд шүдний сурвалжийн сувгийг ломбодсон байнгын ломбоны материалыг авах шаардлага тулгардаг. Эмнэлзүйн практикт сувгийн байнгын ломбыг авах химийн уусмал, механик багаж, техник хосолсон олон төрлийн аргууд хөгжиж нэвтэрсээр байна. Дахин эмчилгээг үр дүнтэй явуулах энгийн, зардал багатай, эмчийн ажилбар, цаг хугацааг хэмнэхэд зохих хувь нэмэр оруулах аргыг харьцуулан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа сувгийн байнгын ломбыг авах аргуудыг хугацаа болон сувагт үлдсэн үлдэгдэл материалын хэмжээгээр харьцуулан судлах зорилго тавьж, эмчилгээний шаардлагаар авагдсан 75 бүтэн бага араа шүдийг түүвэрлэж судлав. Шүд тус бүрийг босоо тэнхлэгийн дагуу 2 хэсэгт хувааж, дижитал микроскоп, AutoCad 2019 программ хангамжаар үлдэгдэл ломбоны материалын талбайн хэмжээг сурвалжийн цөгцний, дунд, оройн 1/3-т мм2-аар тооцон гаргалаа. Бидний судалгаанаас харахад сувагт үлдсэн ломбоны хэмжээ протейпер+гар багаж 9.42%, ультрасоник+гар багаж 9.00%, эндосолв+гар багаж 12.99%ийг эзэлж байна. Мөн эндосолв+гар багаж ашигласан арга хугацааны хувьд бусад аргуудтай харьцуулахад бага буюу 5.37 минут байгаа нь бүлгүүдийн хооронд үнэн магадлал бүхий ялгаатай (p<0.05) үр дүн ажиглагдлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Оюун-Энх, Ж.Үржинлхам, М.Соёлмаа, Х.Оюунхишиг, М.Батсуурь

Татсан тоо

Нийтлэгдсэн

2019-11-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл