Хөөмийн урлагийн үүсэл, тархацын талаарх мэдээллийг мөшгисөн дүн
Түлхүүр үг:
Хөөмийн урлаг, Үүсэл, Тархац, Хэвлэлийн тоймХураангуй
Үндэслэл: Монгол туургатны бий болгож, хөгжүүлж, уламжлуулж ирсэн хөөмийн урлагийг түүх, соёл урлаг, газар зүй, физик, авиа зүй зэрэг шинжлэх ухааны салбар бүрээс сонирхон судлах эрдэмтэн судлаачдын тоо нэмэгдэж үүний хэрээр тэдгээр судлаачдын сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны ажлын явц, үр дүнтэй танилцаж, цаашдын судалгааны ажлын чиг хандлагыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Хөөмийн урлагийн үүсэл, тархацын талаар хийгдсэн судалгааны ажлын хэвлэлийн тоймыг цуглуулан дүн шинжилгээ хийх. Зорилт: 1.Хөөмийн үүсэл тархацын талаарх судалгааны ажил, нэг сэдэвт бүтээлүүдтэй танилцаж хэвлэлийн тоймыг цуглуулах. 2.Хэвлэлийн тоймтой танилцан дүн шижилгээ хийх. 3.Цаашид хийгдэх судалгааны ажлын чиглэлийг тодорхойлох. Арга аргачлал: Монгол хөөмийн урлагийн талаар үндэсний номын сан, СУИС, МУБИС-ийн номын сангуудад хадгалагдаж байгаа ном, эрдэм шинжилгээний сэтгүүл, нэг сэдэвт бүтээлүүд болон олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн цахим сангуудаас авсан эрдэм шинжилгээний ажлуудад эх зохиол судлалын аргаар танилцаж, дүгнэлт хийв. Дүгнэлт: Хөөмийн урлагийг түүх, соёл урлаг, газар зүй, авиа зүйн талаас судалсан эрдэм шинжилгээний ажил цөөнгүй байгаа боловч анатоми бүтэц, үйлзүйтэй холбон судалсан эрдэм шинжилгээний ажил хомс байгаа нь цаашид энэ чиглэлээр хийгдэх судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх шаардлагатайг илтгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Энэбиш, Б.Журамт, Д.Нямдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
