Харшлын багтраа өвчний үеийн гуурсан хоолойн маннитолтой сорил ба агаарын бохирдолын хамаарлыг судласан дүн
Түлхүүр үг:
Asthma, mannitol challenge test, air pollutionХураангуй
Дэлхий дахинд 339 сая хүн багтраатай байна[1]. Манай оронд 2010 оны байдлаар 6-7 насны хүүхдүүдийн дундах багтраа 20.9%, насанд хүрэгсдийн багтраа асуумжаар 15.8%, оношлогдсон багтраа 4.7% тархалттай байлаа[2]. Өдөөх сорилоор амьсгалын замыг хэт урвалж байдлыг илрүүлэн багтрааг эрт оношилж болно. Бид гуурсан хоолойн хэт урвалж байдлыг маннитолтой сорилоор тодорхойлж багтрааг эрт илрүүлэн агаар бохирдуулагч хүчин зүйлстэй уялдуулан судлах зорилго тавьсан. Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд 40 төрлийн аллергены өвөрмөц IgE эсрэгбиеийг шингэний бичил орчинд суурилсан дархлааны урвалын бүрэн автомат төхөөрөмжөөр (Agnitio Technology and Sciences Inc, Taiwan), уушгины агааржилтын үйл ажиллагааг (Spirostar USB, Spiro pro 3.1.2 software Medikro OY) спирометрээр тодорхойлов. Маннитолтой сорилыг 9 шатлалаар (Aridol/Osmohale, Pharmaxis Ltd Frenchs Forest, Sydney Australia) хуримтлагдсан тун 635 мг хүртэл нэмэгдүүлэн FEV1 үзүүлэлт 15%-иас дээш бууралтыг ач холбогдолтой гэж үзсэн. Агаарын бохирдолын үзүүлэлтийг Орчны ус цаг уурын хүрээлэнгийн ажиглалтын цэгүүдийн мэдээлэлээр авсан. Үр дүн: Судалгаанд 18–69 насны (дундаж нас 32±8.8, 95%CI: 23.4–49.6) эрэгтэй 95, эмэгтэй 101 нийт 196 хүнийг хамруулсан. Маннитолтой сорилоор postFEV1 нь preFEV1 үзүүлэлтээс 43.2±8.9%-иар статистикийн ач холбогдол бүхий бууралт илэрч байна. Маннитолтой сорилын эерэг үр дүнгийн амьсгалын зам дахь маннитолын хуримтлалын дундаж тун нь (253±17мкг) байв. Өвөл хүйтэн сэрүүний улиралд амьсгалын доод замын хэт урвалж байдал илүү тод илэрч байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын гуурсан хоолойн хэт урвалж байдлын сэдрэлтэд хүйтэн, сэрүүний улирал болон шарилжны цэцэглэлт, тоосжилтын улирал голлон нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбаярлах, Н.Төвшинтөр
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
