Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн өнцгийн үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн

Зохиогчид

  • Г.Уянга АШУҮИС. Био-АС. Анатомийн тэнхим Зохиогч
  • Р.Оюунтөгс АШУҮИС. Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны дүрс оношлогооны тасаг Зохиогч
  • Д.Мөнхбаатар АШУҮИС. Анагаах Ухааны Сургууль. дүрс оношлогооны тэнхим Зохиогч
  • З.Сүнжидмаа АШУҮИС. Био-АС. Анатомийн тэнхим Зохиогч
  • С.Энэбиш АШУҮИС. Био-АС. Анатомийн тэнхим Зохиогч
  • Б.Журамт АШУҮИС. Био-АС. Анатомийн тэнхим Зохиогч

Хураангуй

Үндэслэл: Хүний хэлэн доорх яс (os hyoideum) нь анатоми бүтцийн хувьд 3-4-р нугаламын харалдаа байрлах ба зажлах, залгих, амьсгалах үйлд чухал ач холбогдолтой оршдог. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох. Материал арга зүй: Монгол хүний хөвч ясны өнцгөн үзүүлэлтийг 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний хажуугын телерентген зургийг түүвэрлэн, зургийг 1.5 i-Dixel One Volume Viewer программ ашиглан ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Хөвч ясны өнцгийн үзүүлэлт нас болон хүйсэнд харьцангуй ялгаатай үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Хэлэн доорхи яс нь эрэгтэй хүйсэнд доор байрлалдаг ба нас ахих тусах цагийн зүүний эсрэг эргэсэн байрлалтай болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оюунтөгс, С.Энэбиш, Б.Журамт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2019-11-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл