Жижиглэнгийн худалдаанд зарагдаж байгаа түүхий маханд Staphylococcus aureus-ийг илрүүлж, полимеразийн гинжин урвалаар баталгаажуулсан дүн
Түлхүүр үг:
Мах, Эмэнд тэсвэрт байдал, Staphylococcus aureusХураангуй
Staphylococcus aureus нь хоол хүнсээр дамжих өвчин үүсгэгч эхний 5 эмгэгтөрөгчийн нэг бөгөөд АНУ-д жил бүр S.aureus-ийн шалтгаант хоолны хордлогын тохиолдол 241000 бүртгэгддэг. S.aureus-ийн шалтгаант хоолны хордлого бохирлогдсон мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, нарийн боов, бэлэн салад зэргээс үүсэх нь элбэг тохиолддог. Стафилококкийн халдварын эмчилгээнд бетта лактамын бүлгийн антибиотикийг түгээмэл хэрэглэдэг боловч эдгээр эмэнд тэсвэртэй омгууд улам нэмэгдсээр байна. Иймд бид томоохон захуудын махны лангуун дээр жижиглэнгээр худалдаалагдаж буй махны дээжинд S.aureus-ийн халдварыг илрүүлж, эмэнд тэсвэрт байдлыг тодорхойлох зорилго тавилаа. Арга, аргачлал. Бид Хар хорин захаас 7, Барс худалдааны төвөөс 7, Баян зүрх захаас 4, Хүчит шонхор захаас 19, Дэнжийн мянга захаас 4, Бөмбөгөр худалдааны төвөөс 12, нийт 53 дээжийг цуглуулж судалгаанд хамруулав. Махны дээжнээс Baird-Parker-ын сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж, S.aureus-ийн бохирдлыг илрүүлэн, ПГУ-аар баталгаажууллаа. Илэрсэн нянгийн эмэнд мэдрэг чанарыг 8 бүлгийн 10 эмийн дискийг ашиглан дикс нэвчүүлэх аргаар тодорхойлж, мэдрэг болон тэсвэртэй гэж үнэллээ. Үр дүн. Бидний судалгаанд хамруулсан дээжний 85% нь S.aureus-аар бохирлогдсон байсан бөгөөд үүний 53.5% нь бага, 24.5% нь дунд, 11% нь их, 11% нь маш их бохирдолтой байлаа. Дээжнээс илэрсэн S. aureus-ийн омгууд нь хамгийн ихдээ пенициллиний бүлгийн эмэнд 88.9%-97.8%, хамгийн багадаа ванкомицинд 4.4% тэсвэртэй байж, нийт омгийн 48.9% нь олон эмэнд тэсвэртэй тодорхойлогдлоо. Дүгнэлт. Судалгаанд хамруулсан жижиглэнгийн худалдаагаар борлуулагдаж байгаа махны 85% нь S.aureus-аар бохирлогдсон бөгөөд тал хувь нь олон эмэнд тэсвэртэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
