Атопийн эмгэгтэй Монгол хүмүүст MBL2 генийн -221X/Y полиморфизмын генотипыг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Гантулга АШУҮИС. БиоАС Зохиогч
  • С.Мөнхбаярлах АШУҮИС. АУС Зохиогч
  • Л.Пүрэвсүрэн АШУҮИС. БиоАС Зохиогч
  • Т.Буянхүү АШУҮИС. БиоАС Зохиогч
  • Л.Наранцэцэг АШУҮИС. БиоАС Зохиогч

Түлхүүр үг:

ДНХ, Дан нуклеотидын полиморфизм, Манноз холбогч лектин

Хураангуй

Манноз холбогч лектин (МХЛ) нь өвөрмөц бус дархлаа тогтолцооны хариу урвалд шийдвэрлэх үүрэгтэй сийвэнгийн уураг юм. МХЛ уураг эмгэг төрөгчийн гадаргуу дээрх нүүрс-усны молекултай холбогдсоноор хавсаргын тогтолцооны лектины зам, эс залгих урвалыг идэвхжүүлдэг. Хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 90 хүн, тохиолдлын бүлэгт атопийн эмгэгтэй 90 өвчтөн сонгон авч, Фермент холбоот эсрэг биеийн урвалаар МХЛ уургийн концентрацыг, Полимеразын гинжин урвал - Рестрикцийн хэрчмийн уртын полиморфизм (ПГУ-РХУП) аргаар генийн хэв шинжийг тодорхойлсон. XY генотип тохиолдлын бүлэгт 18.9% (17) хяналтын бүлэгт 10.0% (9), YY генотип тохиолдлын бүлэгт 81.1% (73), хяналтын бүлэгт 90.0% (81) (p=0.09) тус тус байсан ба ХХ генотип аль аль бүлэгт илэрсэнгүй. Судалгааны үр дүнд МХЛ уургийн дундаж концентрац тохиолдлын бүлэгт хяналтын бүлгийг бодвол илүү өндөр байсан (p<0.001).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбаярлах, Т.Буянхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2019-11-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл