Анхаарал дутмагших-хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдийн тархины цахилгаан бичлэгийн спектр анализын шинжилгээний үр дүн
Түлхүүр үг:
DSM-IV, Долгионууд, Тархины цахилгаан бичлэг, Анхаарал дутмагших хэлбэрХураангуй
Анхаарал дутмагших-хэт хөдөлгөөнтөх эмгэг (АДХХЭ) нь хүүхэд, өсвөр насанд зонхилон тохиолддог, дэлхийд 5-10 хувийн тархалттай байдаг. АДХХЭ-ийн үед тета/бета долгионы харьцаа ихэссэн өөрчлөлт гардаг. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 1200 сурагчдын дунд АДХХЭ-тэй 84 хүүхэд буюу Улаанбаатар хотын хэмжээнд уг эмгэгийн тохиолдол 7 хувь байна. Хүйсийн харьцаа хөвгүүд охидод 4:1 буюу хөвгүүд охидоос 3.6 дахин их өвчилжээ (OR=3.675, 95% итгэх интервал 2.276 – 6.210, p<.0001). АДХХЭ-тэй Монгол хүүхдийн тархины цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор тохиолдол-хяналтын судалгааны загвараар судалгааны бүлэгт 7-12 насны 28, хяналтын бүлэгт нас, хүйсээр ижилсүүлэн 28 хүүхдийг сонгон авлаа. Судалгааны үр дүнд тархины арын хэсгийн дельта, бүх хэсгийн тета долгионы туйлын хүчдэл судалгааны бүлэгт хяналтын бүлгээс статистик ялгаа бүхий ихэссэн бол альфа долгион тархины арын хэсэгт, бета долгион бүх хэсэгт багассан ба тета/бета, тета/альфа долгионы харьцаа тархины бүх хэсэгт статистик ялгаа бүхий нэмэгдсэн байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Товуудорж, Л.Насанцэнгэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
