Монгол анагаах ухааны бүлээн зүү заслын эмнэл зүйн хэрэглээ болон үйлдлийн механизмын тайлбарлах тухай
Түлхүүр үг:
Монгол эмнэлэг, Бүлээн зүү, Үйлдлийн механизм, Эмнэлзүйн судалгаа, Судалгааны дэвшилХураангуй
Удирдгал: Монголын уламжлалт анагаах ухааны гялалзсан сувд гэж нэрлэгдэх бүлээн зүү эмчилгээ нь монгол үндэстний өвчин эмгэгтэй тэмцэх урт хугацааны туршид хуримтлуулсан арвин их туршлагыг өөртөө агуулсан, Монгол уламжлалт анагаах ухааны зайлшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү эмчилгээ нь зүүг дулааны нөлөөтэй хослуулан өвөрмөц аргаар тавих бөгөөд өөрийн гэсэн онцлог, онолын үндэслэлээр тайлбарлагддаг. Түүний онолын суурь нь монгол анагаах ухааны “хий, шар, бадган”-ы онол болон “хүйтэн–халууны тэнцвэрийн зарчим”-д тулгуурладаг. Орчин үеийн судалгаагаар бүлээн зүүний үйлдлийн механизм нь зөвхөн нэг чиглэлд хязгаарлагдахгүй бөгөөд дулааны нөлөө болон мэдрэл–дотоод шүүрэл–дархлааны олон талт зохицуулалтын үр дүнд өвдөлт намдаах, үрэвсэл дарах, мэдрэл хамгаалах зэрэг нөлөөг үзүүлдэг болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч өнөөгийн байдлаар бүлээн зүү эмчилгээний молекул түвшний үйлдлийн механизм хангалттай судлагдаагүй, мөн түүний клиник хэрэглээний үр дүнг системтэйгээр дүгнэсэн судалгаа хомс байна. Зорилго: Монгол эмнэлгийн бүлээн зүү эмчилгээний үйлдлийн механизмыг орчин үеийн судалгаанд тулгуурлан цогцоор нь тодорхойлох, түүний өвдөлт бүхий эмгэгүүд, мэдрэл болон сэтгэцийн гаралтай эмгэгийн үеийн эмнэлзүйн үр дүнг нэгтгэн дүгнэх, уламжлалт эмчилгээг орчин үеийн технологитой хослуулан сайжруулах боломжийг судалж, эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, олон улсын түвшинд таниулах онолын үндэслэл боловсруулахад чиглэж байна. Арга, аргачлал: Туршилт судалгаа болон клиник судалгааны хэвлэлийн эх сурвалжийг ашиглаж дүгнэлт хийсэн. Үр дүн: Үйлдлийн механизм: Бүлээн зүү нь мэдрэлийн зохицуулалт, үрэвслийн эсрэг ба өвдөлт намдаах, дархлаа зохицуулалт гэх олон салбард нөлөлнө.Эмнэлзүйн хэрэглээ: Өвдөлт бүхий өвчний үед өвдөлтийг намдаан, мэдрэлийн гаралтай эмгэгийн үед нойрны чанарыг сайжруулдаг; мөн чих шуугих шинжийг багасгадаг нь дотор чихний цусны бичил эргэлтийг сайжруулсантай холбоотой байж болох юм. Сэтгэцийн эмгэгийн үед сэтгэл гутралын хандлагатай хулганын зан үйлийг хэвийн болгодог болох нь тодорхойлогдсон. Дүгнэлт: Монгол эмнэлгийн бүлээн зүү эмчилгээ нь олон талт эмчилгээний үйлдлийг үзүүлдэг бөгөөд үр дүн нь уламжлалт болон орчин үеийн шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан байна.Цаашид тус эмчилгээний молекул түвшний судалгааг гүнзгийрүүлэх, төхөөрөмжийн стандартыг сайжруулах, архаг өвчний нөхөн сэргээх ба өвчнөөс урьдчилансэргийлэх зорилгоор анагаах ухаанд өргөжүүлэн хэрэглэх шаардлагатай.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чойжамц
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
