Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээхэд өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэсэн үр дүн

Зохиогчид

  • Вэнчао Ли (Wenchao Li) АШУҮИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • Б.Батбаяр АШУҮИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • Б.Дамдиндорж АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Шүдний имплант, Эдгэрэлтийн абатмент, Буйлны хэлбэр, Эрүүний 1-р араа шүд, Өвчтөний сэтгэл ханамжийн байдал

Хураангуй

Үндэслэл: Шүдний имплант эмчилгээ хийх үед буйлны зөөлөн эдийн ерөнхий бүтэц болон ширхэг чухал ач холбогдолтой. Эдгэрэлтийн абатмент нь буйлыг хэлбэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, ялангуяа хүзүүвч хэсгийн дизайн нь зөөлөн эдийн байдал болон цөгцний харагдах байдалд нилээд их хэмжээгээр нөлөөлдөг. Зорилго: Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээсний дараах өвчтөний сэтгэл ханамжтай байдал болон буйлны эдийн бүтцийн өөрчлөлтөнд өөрчилсөн эдгэрэлтийн абатмент хэрхэн нөлөөлж байгааг судлах. Арга, аргачлал: Эрүүний 1-р араа шүдгүй 30 өвчтөнийг имплант эмчилгээний судалгаанд хамруулав. Бид хяналтын бүлэгт 15 өвчтөнийг, судалгааны бүлэгт 15 өвчтөнийг тус тус хамруулав. Судалгааны бүлгийн өвчтөнд өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэж, хяналтын бүлгийн өвчтөнүүдэд стандарт эдгэрэлтийн абатмент хэрэглэв. 2 сарын дараа цөгцийг сэргээв. Имплантын эргэн тойрны зөөлөн эдийн индекс, буйлны гоозүйн оноо (PES) болон өвчтөний сэтгэл ханамжийн байдлыг эмчилгээ дууссан өдөр (T0), 1 сар (T1), 3 сар (T2) болон 6 сар (T3)-ын дараа тус тус үнэлэв. Үл хамаарах түүврүүдийн т-тестээр статистик дүн шинжилгээ хийгдэв. Үр дүн: Имплант орчмын зөөлөн эдийн индекс нь Т0, Т1, Т2 болон Т3 саруудад хяналтын бүлэг болон судалгааны бүлгийн хооронд ялгаатай байдал ажиглагдсангүй (P>0.05). Дундаж буйлны гоозүйн оноо Т0, Т1 болон Т2 саруудад судалгааны бүлэгт өндөр байв (P < 0.05). VAS онооны хувьд группын хооронд Т0, Т1 болон Т3 саруудад ялгаа харагдаагүй бол Т2 буюу 3 сарын дараа судалгааны бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад сэтгэл ханамж өндөр болсон байв (P < 0.05). Дүгнэлт: Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээх үед стандарт абатменттай харьцуулахад өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэхэд зөөлөн эдийн эдгэрэлт маш сайн байсан ба өвчтөний сэтгэл ханамжийн байдал өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Дамдиндорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл