Хүүхдийн төрөлх өвөрмөц чанарыг бие бялдрын үзүүлэлт болон биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг судалсан дүн

Зохиогчид

  • Г.Нямдорж АШУҮИС, МАУОУС, МАУС тэнхим , Этүгэн Их сургууль Зохиогч
  • С.Доржбат АШУҮИС, МАУОУС, МАУС тэнхим Зохиогч
  • Г.Энхболд АШУҮИС, МАУОУС, МАУС тэнхим , Этүгэн Их сургууль Зохиогч
  • М.Туул Этүгэн Их сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Төрөлх өвөрмөц чанар, Бие бялдар, Биеийн бүрдэлийн бүрэлдэхүүн

Хураангуй

Үндэслэл: МУАУ-д хий, шар, бадганы сургаалд үндэслэн хүний бие бялдрын өвөрчлөлийг хийн, шарын, бадганы дан 3, “хий-бадган”, “шар-бадган”, “хий-шар” гэсэн хавсарсан 3 өвөрчлөл, хий, шар, бадган гурвуулаа хурсан нэг өвөрчлөл бүгд 7 зүйл өвөрчлөл болгон авч үздэг байна. Монгол уламжлалт анагаах ухааны хүний өвөрчлөлийн тухай сургаал нь хувь хүний мөн чанарыг биеийн, физиологийн, оюун сэтгэцийн, зан үйлийн онцлог шинжээс гадна түүний оршин байгаа орчны нөлөөг тооцон тайлбарладаг.1-4 Дэлхийн улс орнуудад хүүхдийн таргалалт өндөр тархалттай тулгамдсан асуудал болж байгаа төдийгүй Монгол Улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79.648 буюу 19%-д хүрнэ гэж тооцоолсон байна.7 Иймд хүүхдийн хувь хүний төрөлх чанар, бие бялдрын үзүүлэлт, биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг холбон судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Хүүхдийн (1117 нас) хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тогтоож, бие бялдрын үзүүлэлт, биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшны загвараар хийв. Судалгааг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58-р сургуулийн 11-17 насны 459 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан 11-17 насны хүүхдийн хувь хүний өвөрмөц чанарыг судлаач Б.Дагвацэрэн, Ө.Батчимэг (2003) нарын боловсруулсан “Монгол уламжлалт анагаах ухааны хүний биеийн өвөрчлөлийн хэв шинж”-ийг тодорхойлох аргаар WEB1 өгөгдөлд суурилсан 19 өгөгдөлд 44 шинжээр тодорхойлов. Биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг Tanita DC430a загварын аппарат ашиглан тодорхойлов. Статистик боловсруулалтыг SPSS-27.0 программыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Хүүхдийн 11-13 насанд бадган шар, хий бадган, хий шар, бадган хий, шар хий, өвөрмөц чанар давамгайлж бадган хий илүү бол 14-17 насанд шар хий, хий шар, шар бадган өвөрмөц чанар давамгайлж шар хий, хий шар давамгай ажиглагдлаа. Энэ нь хүүхдийн өсөлтийн онцлогтой холбоотой байж болно. Хөвгүүдийн биеийн өндрийн дундаж 158.35±1.13 (118-175 см), охидынх 154.94±0.61 (116-175 см), хөвгүүдийн биеийн өндөр 3.41 см-ээр охидоос илүү (p<0.05) байна. Хөвгүүдийн бэлхүүсний тойргийн дундаж 69.66±0.79 (60-110 см), охидынх 67.77±0.66 (29.50-108 см), хөвгүүдийн бэлхүүсний тойрог 1.89 см-ээр охидоос илүү (p<0.05 ) байгаа нь статистик магадлалтай байна. Судалгаанаас үзэхэд охидын бие дэх өөхний хувь, бие дэх өөхний жин хөвгүүдээс илүү, хөвгүүдийн араг ясны булчингийн эзлэх хувь, араг ясны эзлэх жин, булчингийн эзлэх хувь, булчингийн эзлэх жин охидоос их байна. Үүнийг 11-17 насны охид, хөвгүүдийн бэлгийн бойжилтын үеийн дааврын ялгаатай холбон тайлбарлаж болно. Биеийн жингийн индекс, бэлхүүсний тойрог, бие дэх өөхөн эдийн эзлэх хувь, дотор өөхний эзлэх хувь, өдөрт зарцуулдаг бодисын солилцоо, таргалалтын зэрэг, ясны жинтэй хий шар, шар хий өвөрмөц чанар урвуу сул хамааралтай байна. Дүгнэлт: 1. Хүүхдийн 11-13 насанд бадган шар, хий бадган, бадган хий, шар хий өвөрмөц чанар давамгайлж бадган хий илүү бол 14-17 насанд шар хий, хий шар, шар бадган өвөрмөц чанар давамгайлж шар хий, хий шар давамгай байна. 2. Хүүхдийн бие бялдрын үзүүлэлтийг хүйсээр харьцуулахад хөвгүүдийн биеийн өндөр, бэлхүүсний тойрог охидоос илүү байна. Хүүхдийн биеийн бүрдэлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг харьцуулахад охидын бие дэх өөхний хувь, бие дэх өөхний жин хөвгүүдээс илүү, хөвгүүдийн араг ясны булчингийн эзлэх жин, булчингийн эзлэх хувь, булчингийн эзлэх жин охидоос их байна. 3. Биеийн жингийн индекс, бэлхүүсний тойрог, бие дэх өөхний эзлэх хувь, таргалалтын зэрэгтэй бадган дан, бадган хий өвөрмөц чанар шууд сул, араг ясны булчингийн эзлэх хувь, булчингийн эзлэх жин, бие дэх усны эзлэх хувь, булчингийн эзлэх хувь, бие дэх уургийн эзлэх хувьтай хий шар, шар хий өвөрмөц чанар шууд сул хамааралтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Доржбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл