Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн сөрөг тохиолдлыг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Сөрөг тохиолдол, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, Лавлагаа шатлалын эмнэлэгХураангуй
Үндэслэл: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үндсэн хэмжүүрт багтдаг. АНУ-ын Чанарын холбооны тайланд дурдсанаар жил бүр 44.000–98.000 хүн эмнэлгийн үйл ажиллагаанаас шалтгаалан нас бардаг. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын гол үзүүлэлт болох сөрөг тохиолдол (Adverse Events, AE) нь эмнэлгийн тусламжаас үүдэлтэй үйлчлүүлэгчдэд учирсан хор хөнөөл бүхий үр дагаврыг илэрхийлдэг. Сөрөг тохиолдлын үнэлгээ нь зөвхөн алдаа илрүүлэх хэрэгсэл бус, системийн найдвартай болон аюулгүй байдлыг сайжруулах стратеги юм. Иймээс сөрөг тохиолдлыг зөв үнэлэх нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна эмнэлгийн санхүүгийн хувьд чухал гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт юм. Зорилго: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн сөрөг тохиолдлын түвшинг тодорохойлж, сэжүүр ба сөрөг тохиолдол хоорондын хамаарлыг тооцоход оршино. Арга, аргачлал: Бид судалгааны өгөгдлийг 2023-2024 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдээс зөвшөөрөл авч цахим мэдээллийн сан болон хэвтэн эмчлүүлэх тасгаас цуглуулсан. Судалгаанд АНУ-ын Эрүүл мэндийн үйлчилгээний хөгжлийн институт (Institute for Healthcare Improvement)-ээс боловсруулан олон улсад ашиглагдаж буй “Тогтолцооны цогц үнэлгээ” (Whole System Measures) аргачлалын хүрээнд өгөгдлийг цуглуулж боловсруулалтыг SPSS-25.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Хоногт 1.000 өвчтөнд 8.3% сөрөг тохиолдол бүртгэгдсэн нь олон улсын лавламж үзүүлэлтээс 1.66 дахин өндөр байв. Дүгнэлт: Сөрөг тохиолдлыг урьдчилан илрүүлэх сэжүүрийн тоо болон сөрөг тохиолдлын хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал тогтоогдсон ба сэжүүр ашиглан сөрөг тохиоллдлыг идэвхитэй илрүүлэх аргаар сөрөг тохиолдлын хэмжээ (8.3%) нь олон улсад ашиглагдаж буй лавламж хэмжээтэй харьцуулахад өндөр тогтоогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Хүрэлбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
