Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын найдвартай байдал болон агуулгын хүчин төгөлдөр байдлын үзүүлэлтийг судалсан үр дүн

Зохиогчид

  • Алима (Alima) АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сувилахуйн Тэнхим , Хөлөн Буйр Ажил Мэргэжлийн Дээд Сургууль Зохиогч
  • Г. Хулан АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сувилахуйн Тэнхим Зохиогч
  • Д.Солонго АШУҮИС, Сувилахуйн сургууль, Насанд Хүрэгчдийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Сувилагчийн чадамж, Найдвартай байдал, Хүчин төгөлдөр байдал, Монгол хувилбар

Хураангуй

Үндэслэл: Сувилагчийн чадамжийг хөгжүүлэх, үнэлэх нь сувилахуйн чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог оновчтой болоход шууд нөлөөлдөг чухал судалгааны чиглэл юм. Зорилго: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын психометрийн үзүүлэлтүүд болох дотоод найдвартай байдал, агуулгын хүчин төгөлдөр байдал, Монгол орчуулгын баталгаажсан тохирцийг тодорхойлох. Арга, аргачлал: Асуумжийг ашиглах зөвшөөрлийг зохиогчоос (Liu Ming) авч, судалгаа хийх зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны хурлаар хэлэлцүүлэн ёс зүйн журмыг мөрдөж ажилласан. Орчуулгыг олон улсын зөвлөмжийн дагуу шууд орчуулга, тонгоруу орчуулгын аргаар, асуулт бүрийн ойлгомжтой байдлыг шалгах туршилтын судалгааны үе шатаар гүйцэтгэсэн. Судалгаанд Монгол улсын лавлагаа шатлалын тусламж үзүүлдэг үндэсний төвүүд, бүсийн оношилгоо эмчилгээний төвд (БОЭТ) ажиллаж буй нийт 550 сувилагч хамрагдсан ба дийлэнх нь эмэгтэй 533 (96.9%), дундаж нас (36.50±10.27) байв. Үр дүн: Асуумжийн дотоод найдвартай байдал өндөр (α=0.98) гарсан. Агуулгын тохирц чанарын (Content Validity Index CVI) үзүүлэлт I-CVI ≥0.78, S-CVI/Ave=0.98, S-CVI/UA=0.85 байсан нь агуулгын хүчин төгөлдөр байдлыг хангаж байгааг харуулсан. Varimax эргүүлэгтэй фактор шинжилгээгээр ачааллын утга 0.380–0.780 хооронд хэлбэлзсэн. Дүгнэлт: 1. Сувилагчийн чадамжийг үнэлэх aсуумжийн Монгол хувилбарын дотоод найдвартай байдал хангалттай болох нь тодорхойлогдов. 2. Сувилагчийн чадамжийг үнэлэх aсуумжийн Монгол хувилбарын агуулгын тохирц чанартай хүчин төгөлдөр хэмжүүр болох нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл