Өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумжийн хүчин төгөлдөр байдлыг судалсан үр дүн

Зохиогчид

  • Б.Бадамням АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим , Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • М.Сугармаа АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • Д.Энхмаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч

Түлхүүр үг:

Нийгмийн сүлжээний хэрэглээ, Хүчин зүйлийн шинжилгээ, Найдвартай байдал

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээний хэрэглээ эрчимтэй өсөж, хүмүүс хоорондоо мэдээллийг цаг хугацаа алдалгүй хүлээн авах, бусадтай хуваалцах боломжийг бүрдүүлж байна. Үүнтэй уялдан нийгмийн сүлжээний нөлөөг хувь хүний өдөр тутмын амьдралд хэрхэн тусгаж байгааг хэмжих олон төрлийн судалгааны хэрэгсэл, хэмжүүрүүд боловсруулагдсан боловч эдгээр нь зөвхөн ашиглах хугацаа, давтамжид төвлөрсөн байдгаас шалтгаалан нийгмийн сүлжээний бодит нөлөөг бүрэн хэмжээнд судлах хэрэгцээ шаардлага байсаар байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумжийн найдвартай, хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик агшингийн загвараар 12–17 насны (15.1±3.6) нийт 421 сурагч (эрэгтэй 43.7%, эмэгтэй 56.3%) хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумж (SMUIS)-ийн Монгол хувилбарын хүчин төгөлдөр ба найдвартай байдлыг үнэлсэн. Судалгааны хүчин төгөлдөр байдлыг хүчин зүйлийн шинжилгээ (EFA, CFA)-ээр, найдвартай байдлыг Кронбахын альфа коэффициентоор тооцлоо. Үр дүн: Нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумжийн Монгол хувилбарыг өсвөр үеийнхэн дунд ашиглахад 2 дэд бүлэг (e<1.0) тодорхойлогдож, үндсэн бүрэлдэхүүн тодорхойлох шинжилгээгээр 10 хувьсагчийн латент хувьсагчид үзүүлэх ачаалал 0.4 ба түүнээс дээш хангалттай, давхар ачаалал үүсгэсэн хувьсагч тогтоогдоогүй (<0.4). Бүтцийн регрессийн шинжилгээгээр дэд бүлгүүдийн хувьсагчдад үзүүлэх нөлөөлөл эерэг хангалттай байна (B=0.42-0.82). Хүчин төгөлдөр асуумжийн найдвартай байдлыг үнэлэхэд Кронбахын альфа 0.6-аас дээш байлаа. Дүгнэлт: Нийгмийн сүлжээний хэрэглээг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын хүчин төгөлдөр, найдвартай байдал хангалттай, өсвөр үеийн цахим хэрэглээний байдлыг үнэлэхэд хэрэглэх бүрэн боломжтой байна. Цаашид энэхүү асуумжийн Монгол хувилбарын найдвартай байдлыг бусад хүн амын бүлэгт судлах, хэрэглэх хэрэгцээтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Сугармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл