Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гучаас дээш насны эмэгтэйчүүдэд хүний папиллома вирусын хэв шинжийг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • А.Анударь Өмнөговь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв Зохиогч
  • Б.Амгалан Өмнөговь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв Зохиогч
  • Н.Уранчимэг Өрхийн эрүүл мэндийн төв Зохиогч
  • Д.Отгонжаргал Өрхийн эрүүл мэндийн төв Зохиогч

Түлхүүр үг:

ХПВ-ын халдвар, Өндөр эрсдэлтэй, Бага эрсдэлтэй хэв шинж, Өмнөговь аймаг

Хураангуй

Үндэслэл: Монгол Улсад 2023 онд хавдраар өвчилсөн 7244 хүнээс 5.9% (425 хүн) нь умайн хүзүүний хорт хавдартай оношлогдсон. Умайн хүзүүний хорт хавдрын тархалт 10,000 хүн амд 14.5% байна. Өмнөговь аймагт 2023 оны байдлаар нийт 597 хавдар бүртгэгдсэнээс 18.5% нь умайн хүзүүний хавдартай байв. Өмнөговь аймгийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалт 2023 онд 45.6%-тай тодорхойлогджээ. Зорилго: Даланзадгад сумын 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд HPV вирусийн хэв шинжийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаа нь нэг агшингийн судалгааны загвараар хийгдсэн. Даланзадгад сумын 30-аас дээш насны 100 эмэгтэйг хамруулж, умайн хүзүүний шархлаатай оношлогдсон эмэгтэйчүүдийн полимеразын гинжин урвалаар вирусийн хэв шинжийг тодорхойлов. Мөн оролцогчдоос умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг үнэлэх 44 асуулт бүхий асуумж авав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 41%-д нь папиллома вирус илэрч, үлдсэн 59%-д папиллома вирус илрээгүй. Судалгаанд оролцогчдоос 25 хүнд 1 хэв шинж, 13 хүнд 2 хэв шинж, 3 хүнд 3 хэв шинж илэрсэн. Хэв шинж илэрсэн 41 эмэгтэйн 49%д нь өндөр эрсдэлтэй хэв шинж илэрсэн. Судалгаанд оролцогчдоос 20 төрлийн папиллома вирусийн хэв шинж илэрснээс өндөр эрсдэлтэй хэв шинж 16, бага эрсдэлтэй хэв шинж 4 илэрсэн байв. Папиллома вирусийн хэв шинж илэрсэн эмэгтэйчүүдийн 65.9% нь гэрлэсэн бөгөөд, 58.5% нь амьдралынхаа туршид нэг бэлгийн хамтрагчтай байсан. Судалгаанд оролцогчдын 78% нь судалгаанд хамрагдахаас өмнө умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч байгаагүй өгүүлэмжтэй. Дүгнэлт: Даланзадгад сумын хэмжээнд 5 эмэгтэй тутмын 2 нь папиллома вирусийн халдвар авсан эрсдэлтэй, халдвар авсан 2 эмэгтэй тутмын нэг нь папиллома вирусийн өндөр эрсдэлтэй хэв шинжийн халдвартай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл