Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ажилтны ажлаас гарах бодлын судалгаа
Түлхүүр үг:
Ажлаа өөрчлөх, Лицензтэй мэргэжилтэн, Эрүүл мэндийн салбар, Хүний нөөцХураангуй
Үндэслэл: 2035 он гэхэд дэлхий нийтэд ойролцоогоор 12.9 сая эрүүл мэндийн ажилтан дутагдах төлөвтэй байгаа нь ихэвчлэн хөгжиж буй орнуудад тохиолдох эрсдэлтэй байна.1 Эрүүл мэндийн салбар нь аливаа улсын нийгмийн амьдралын салшгүй хэсэг тул энэхүү хомсдол нь салбарын тогтвортой байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг алдагдуулах эрсдэлтэй бөгөөд үүнийг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Зорилго: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ажилтны ажлаас гарах бодлыг судлан тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвар, тоон судалгааны аргаар 20242025 онд гүйцэтгэсэн. Уг судалгаанд 1 төв эмнэлэг, 1 төрөлжсөн мэргэжлийн төв (амаржих газар), 1 дүүргийн эрүүл мэндийн төвийн 150 ажилтан хамрагдсан. Ажлаас гарах бодлыг Аюурбах (2013 он) нарын боловсруулсан стандарт асуумжийг ашиглав. Судалгааны үр дүнг SPSS 26.0 программ ашиглан боловсруулав. Үр дүн: Уг судалгаанд оролцогчдын 38 хувь нь төв эмнэлэг, 33.3 хувь нь төрөлжсөн мэргэжлийн төв (амаржих газар), 28.6 хувь нь дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хамрагдсаны 85.3 хувь нь эмэгтэй, дундаж нас 35.2±7.9 жил, тухайн байгууллагадаа ажилласан жилийн дундаж 7.5±6.2 жил байв. Албан тушаалын хувьд 44.6 хувь нь эмч, 34.6 хувь нь сувилагч, 20.6 хувь нь ЭМНА/НЭММ, лабораторийн эмч, ажилтан, эм зүйч, эм найруулагч, эх баригч нар хамрагдсан. Оролцогчдын 78 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллах төлөвлөгөөтэй байгаа бол 35.3 хувь нь эрүүл мэндийн салбараас ойрын хугацаанд гарах бодолтой байна. Залуу мэргэжилтнүүд, мэргэжлийн хувьд ЭМНА/ НЭММ, сувилагч нар ажлаа өөрчлөх бодол өндөр байна. Дүгнэлт: Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ЭМА-нуудын 78 хувь нь тэтгэвэрт гартлаа эрүүл мэндийн салбарт ажиллана гэж байгаа ч тэдний 85.4 хувь нь одоо ажиллаж буй байгууллагаасаа гарах, 35.3 хувь нь эрүүл мэндийн салбараа ойрын хугацаанд орхих бодолтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Надмидцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
