Говь-Алтай аймгийн сумдын ундны усны физик-химийн үзүүлэлт ба эрүүл ахуйн эрсдэлийг судалсан дүн (2019-2024)

Зохиогчид

  • Д.Нямдулам АШУҮИС, Говь-Алтай аймаг дахь Салбар АУС, Эм зүй, Био-Анагаахын тэнхим Зохиогч
  • Н.Баасанжаргал АШУҮИС, Говь-Алтай аймаг дахь Салбар АУС, Эм зүй, Био-Анагаахын тэнхим Зохиогч
  • Ч.Буянжаргал Говь-Алтай аймгийн стандарт хэмжилзүйн газар Зохиогч
  • Г.Ганширмэн АШУҮИС, Говь-Алтай аймаг дахь Салбар АУС, Эм зүй, Био-Анагаахын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Усны аюулгүй байдал, Нитрат, Фтор, Төмөр, Хатуулаг

Хураангуй

Үндэслэл: Говь-Алтай аймаг нь Монгол орны хуурай, усны нөөц хязгаартай бүсэд хамаарч, хүн амын ундны усны гол эх үүсвэр нь гүний болон булгийн ус байдаг. Иймээс ундны усны чанарыг тогтмол үнэлэх нь нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, усны нөөцийн тогтвортой ашиглалт, менежментийг төлөвлөхөд чухал ач холбогдолтой. Монгол Улсын MNS 0900:2018 стандарт “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” нь судалгааны онолын үндэс болж, ундны усны физик, химийн үзүүлэлтийг үнэлэх шалгуурыг тогтоосон. Урьд өмнөх судалгаагаар нутгийн зарим сумын усны хатуулаг, эрдэсжилт, хүнд металлын агууламж өндөр, зарим тохиолдолд MNSын хязгаараас давсан байдал ажиглагдсан ч урт хугацааны системтэй судалгаа ховор байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Говь-Алтай аймгийн сумдын ундны усны физик-химийн үзүүлэлтүүдийг үнэлж (2019–2024), MNS 0900:2018 стандарттай харьцуулан эрүүл ахуйн эрсдэлийг тогтоох. Арга, аргачлал: 2019–2024 онд авсан 112 дээжийн шинжилгээнд тулгуурласан бөгөөд ундны усны гол физикхимийн үзүүлэлтүүдийг үнэлж, үр дүнг MNS 0900:2018 стандарттай харьцуулсан. Судалгааны таамаглал: Говь-Алтай аймгийн сумдын ундны усны зарим химийн үзүүлэлт стандартын дээд хязгаараас давсан байж болзошгүй. Говь-Алтай аймгийн сумдын ундны усны зарим химийн үзүүлэлт стандартын дээд хязгаараас давсан байж болзошгүй. Үр дүн: Судалгаагаар сумдын усны pH дунджаар 7.3 орчим байж стандартын хүрээнд байсан. Харин зарим сумын усны хатуулаг өндөр (Бигэр 17.4 мг-экв/л, Цогт 8.7 мг-экв/л) бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангахгүй байлаа. Нитрат 60 мг/л хүртэл, фтор 2.1 мг/л, төмөр 0.9 мг/л хүртэл илэрч, зарим сумд стандарт хэтэрсэн нь эрсдэл үүсгэж болзошгүйг харууллаа. Есөнбулаг сумын ус стандартын хязгаарт нийцсэн нь нутгийн усны чанар сумдаар ялгаатай байгааг нотолж байна. Бидний судалгааны үр дүнг ӨМӨЗО болон Улаанбаатар хотын судалгаатай харьцуулсан нь хатуулаг, эрдэсжилт, хүнд металлын ялгааг тодорхой харуулж байна. Дүгнэлт: Говь-Алтай аймгийн зарим сумын ундны усны физик-химийн үзүүлэлт стандарт хэтэрсэн, хатуулаг өндөр нь эрүүл ахуйн эрсдэл үүсгэж болзошгүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Баасанжаргал, Г.Ганширмэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл