Ахиллийн шөрмөсний мэс заслын дараах шагайн үений хөдөлгөөний хязгаарлалт болон динамик тэнцвэрийн холбоо хамаарлыг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Шагай нугалах далайц, Тасралын оноо, Өдөр тутмын үйл ажиллагааХураангуй
Үндэслэл: Ахиллийн шөрмөсний тасрал нийт шөрмөсний гэмтлийн 10.7%-ийг эзэлдэг бол гэнэтийн осол гэмтлийн 47%-ийг үүсгэдэг болохыг судлаачид тогтоосон байна.4,5 Ахиллийн шөрмөс тасрал нь тамирчдад зонхилон тохиолддог хэдий ч бие махбодын онцлог, нас, хүйс зэрэг дотоод зүйлээс шалтгаалан 30-50 насанд ахиллийн шөрмөсний уян хатан чанар буурч, гэмтэх эрсдэл их байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээнд дурдсанаар, ахиллийн шөрмөсний тасрах тохиолдол жилд дунджаар 100,000 ам тутамд 7-40 тохиолдол илэрдэг байна. Зорилго: Шагайн үений далайцын хязгаарлалт болон тэнцвэрийн уялдаа хамаарлыг судлах. Арга, аргачлал: Нэг агшны судалгааны загварыг ашиглан, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийг түшиглэн ахиллийн шөрмөс залгуулах мэс засал хийлгэсэн нийт 60 эмчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Ахиллийн шөрмөсний тасралын онооны 10 асуулт бүхий асуумж, шагайн нугалах далайцыг инклинометр багажаар, mSEBT сорилоор тэнцвэрийг үнэлсэн. Судалгааг SPSS-25.0 программыг ашиглан өгөгдөлд статистик дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгааны нийт оролцогчдын Ахиллийн шөрмөсний тасралын нийлбэр онооны дундаж нь 45.25±14.27 оноо байсан буюу хөдөлгөөний хязгаарлалт их түвшинд багтсан. Гэмтсэн хөлийн шагайн нугалах далайц 11.12±3.90 градус буюу эрүүл талтай харьцуулахад шагайн нугалах далайц статистик ач холбогдол бүхий буурсан байв. Эрүүл хөлийн шагайн нугалах далайц ба хойд баруун, зүүн чиглэлд тэнцвэрийн хооронд сул уялдаа хамаарал ажиглагдсан (p<0.05). Дүгнэлт: 1. Гэмтсэн хөлийн шагайн нугалах далайц эрүүл хөлийн нугалах далайцаас 3 дахин бага байсан. 2. Шагайн нугалах далайцын бууралт нь динамик тэнцвэртэй шууд хамааралгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Янжинсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
