Артерийн даралт ихсэлт, дислипидемийн түвшин ба биеийн өвөрмөц чанарын хамаарлын судалгаа

Зохиогчид

  • Ван Шиао Ронг (Wang Xiao Rong) АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим , ӨМӨЗО-ны Өвөрмонголын Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Хороо Зохиогч
  • Б.Нарантуяа Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • З.Болортулга АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Н.Занди АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Н.Оюунцэцэг АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн өвөрмөц чанар, Саа өвчин, Тархины харвалт, Эрсдэлт хүчин зүйл, Урьдчилан сэргийлэх

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд тархины харвалт нь дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байна. Дэлхий даяар насанд хүрэгчдийн дунд жил бүр 100,000 хүн тутамд 134.9-336.3 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 36.7-136.7 тохиолдол байна. Монгол анагаах ухаанд тархины харвалтаас урьдчилан сэргийлэхэд идээ ундаа, явдал мөр зэргээс гадна биеийн өвөрмөц чанар, нас, тамир тэнхээ, амьдралын дадалтай хүмүүст бие махбодын талаар хоорондоо адилгүй тул, өвчнийг үүсгэх дөрвөн нөхцөлийн улмаас үүсэх өвчлөл нь өөр өөр байдаг. Иймээс хувь хүний биеийн өвөрмөц чанарын тухай болон тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлийг холбон судалж тархины харвалт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол анагаах ухааны хувь хүний өвөрмөц чанар ба тархины харвалт өвчний эрсдэлт хүчин зүйл болох цусны даралт ихсэлт, дислипидемийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Өвөрмонголын Үндэсний Их Сургуулийн (ӨМҮИС) харъяа эмнэлгийн зүрх судасны тасаг, тархи мэдрэлийн тасаг, хэт авианы оношилгооны тасгийг тус тус түшиглэн нийт 2086 оролцогчийг хамруулан асуумж, төрөлх өвөрмөц чанар, цусны даралт, цусан дахь өөх тосны хэмжээг тодорхойлов. Мэдээллийг SPSS 18.0 программ ашиглан статистик боловсруулалт хийв. Тоон мэдээлэлд χ² ба ANOVA шинжилгээ, олон хүчин зүйлийн логистик регресс болон Correspondence Analysis аргыг хэрэглэж, p<0.05 үзүүлэлтийг статистикийн ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан оролцогчдын дунд “Хурмал” болон “Бадган-хийн” өвөрмөц чанартан хамгийн өндөр хувийг эзэлж (34.3% ба 26.7%), тархины харвалтын эрсдэлийн хүчин зүйлтэй статистикийн ач холбогдол бүхий хамаарал илэрсэн (p<0.05). Хувь хүний өвөрчлөл ба цусны даралт хоорондын хамаарлаар бадган хий хэлбэрийн өвөрмөц чанартай хүмүүст өндөр эрсдэлтэй байсан бөгөөд цусны даралт, эрсдэлийн ангилал бүхий бадган хий төрөл болон хурмал төрлийн шинж чанаруудын хооронд статистик ач холбогдолтой байсан (P<0.05). Хувь хүний өвөрчлөл ба цусны липидийн хоорондын хамаарлыг авч үзэхэд тархины цус харвалтын популяци болон цусан дахь липидийн харьцаа тодорхойгүй (58.3%), дислипидеми (33.3%), хэвийн цусан дахь липид (8.3%) байлаа. Цусан дахь липид болон эрсдэлийн ангилалтай хий шар төрлийн ба бадган хий төрлийн шинж чанаруудын хооронд статистикийн хувьд ач холбогдолтой үр дүн тодорхойлогдлоо (P<0.05). Дүгнэлт: Тархины харвалтын эрсдэлт хүйчин зүйлүүд болох цусны даралт ихсэх, дислипидеми зэрэг нь хувь хүний төрөлх өвөрмөц чанартай хамааралтай байна. Хий давамгай төрлийн хүмүүсийн хувьд симпатик мэдрэлийн тогтолцоонй идэвхжил, даралт, судасны хариу урвал өндөр байдгийг судалгаагаар баталж, харвалтын эрсдэлийн биологийн үндэслэлтэй холбон тайлбарлалаа. Бадган давамгай төрлийн хүмүүсийн хувьд бодисын солилцооны алдагдал, липидийн хуримтлал нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Болортулга, Н.Занди

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл