Хамрын гэмтлийг эрүүл мэндийн хохирлын зэрэгтэй уяалдуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Хамар, Гэмтэл, Эрүүл мэндийн хохирлын зэрэгХураангуй
Үндэслэл: Хамрын гэмтэл нь нүүрний ясны гэмтлүүдийн дотор түгээмэл тохиолдон хүний гадаад төрхийг мэдэгдэхүйц өөрчилж, зэргэлдээх эрхтнүүдийг гэмтээхээс гадна амьсгалын дээд замын үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг, чих хамар хоолой, гоо сайхны тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлуудын нэг юм. Хэдийгээр гэмтэл нь хүнд биш мэт харагддаг ч хамрын гэмтлийг дутуу эмчлэх нь урт хугацааны ноцтой асуудалд хүргэдэг. Гадна хамрын бүтэц алдагдах, таславч муруйх хамрын битүүрэх, таславч цоорох болон бусад хүндрэлүүд (хамрын дайвар хөндийн архаг идээт болон харшилт үрэвсэл) нь анхны гэмтлээс хойш хэдэн сар, хэдэн жилийн турш даамжирсаар байдаг. Гэмтлийг засах эмчилгээнээс хойш ойрын болон алсын хүндрэл нь сэтгэл санааны болон материалын хохиролд хүрэх, тогтоосон хохирлын зэрэгтэй тохирохгүй болох маргаантай асуудал болдог нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Хамар ясны гэмтэлтэй эмчлүүлэгчдийн гэмтлийг тодорхойлж, эрүүл мэндийн хохирлын зэргийг тодорхойлж уялдуулан үнэлэх. Арга, аргачлал: УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасагт хамар ясны шинэ гэмтэл оноштой эмчлүүлсэн болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын амбулаториор үйлчлүүлж хөнгөн зэрэг тогтоогдсон нийт 70 үйлчлүүлэгчдээс асуумж, бодит үзлэг, хамрын дуран шинжилгээгээр гэмтлийг үнэлэн компьютер томографын шинжилгээгээр хамрын ясны хугарлын хэлбэр ( Hwang 2002), таславчийн мурийлтыг Младина (1987) ангиллаар ангилан судлав. Үр дүн: Хамрын ясны хугарал гэмтэлтэй нийт тохиолдлын таславчийн мурийлтыг Mladina-гийн ангиллаар ангилан авч үзвэл 60% нь таславчийн мурийлттай ч хугаралгүй, 40% нь таславчийн мурийлт хугаралтай хавсарч байх бөгөөд бүх тохиолдлууд хамрын гадна хэлбэрт нөлөөлөөд зогсохгүй амьсгалын зам нарийсч саатал үүссэн. Хамарт цохиулж гэмтсэн өгүүлэмжтэй 60 эмчлүүлэгчийн хамрын таславчийн муруйлттай болон таславчийн хугаралтай тохиолдол статистик хамааралтай (p=0.001) байгаа нь хамрын ясны гэмтэл таславчийн мурийлт хавсарсан тохиолдолд таславчийн хугарал үүсэх эрсдэлтэй болохыг харуулж байна. Хамрын хугарлын хэлбэрүүд нь (Hwang) хамрын амьсгалын саатал үүсгэх ба ялангуяа IIs, IIIs, IV хэлбэрийн хугаралтай тохиолдолд хамрын нэг болон хоёр талын саатал илүүтэй тохиолдож байна. Хамрын яс нэг болон хоёр талдаа хавсран хугарч түүнээс уламжлан таславчийн мурийлт үүсэх хүндрэл нь хөдөлмөрлөх чадварыг алдагдуулах эрсдэл нэмэгдэж (логистик регресс 0.237) байгаа нь эрүүл мэндийн хохирлын зэрэг өөрчлөгдөх үндэслэл болж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын хамрын гэмтлийн дийлэнх нь зодуулах буюу гэмт хэргийн шалтгаантай байсан бөгөөд 40%-д хамрын ясны хугарал таславчийн гэмтэлтэй хавсарснаар мэс заслын эмчилгээнд хамрагдан, эдгэрэлтийн хугацаа 4 долоо хоногоос дээш үргэлжилж байлаа. 2. Хөнгөн зэрэг тогтоогдсон хамрын ясны хугарал таславчийн хугаралтай хавсарсан гэмтэлтэй тохиолдлуудыг хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээний журмыг баримтлан дахин тодорхойлоход эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шалгуураар хүндэвтэр зэрэг болон өөрчлөгдөж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
