Тархины анхдагч хавдрын үед ийлдэс дэх Aquaporin-4, IL-6, TNF-α-ийн түвшинг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Био-Анагаахын сургууль, Мэдрэлийн мэс заслын тасаг Анагаах Ухааны Хүрээлэн АШУҮИС, Био-Анагаахын Хүрээлэн Цахим шуудан: baigal.dn@gmail.com, Утас: 99888864Хураангуй
Үндэслэл: Глиома нь глиал эсийн гаралтай насанд хүрэгчдэд түгээмэл тохиолддог тавилан муутай тархины анхдагч хавдар юм. IL-6, TNF-α зэрэг хавдар өвөрмөц, үрэвслийн цитокин болон AQP-4 уураг нь глиомагийн үед илрэлтэй болохыг цөөнгүй судлаачид онцолсон байна. Манай орны хувьд тархины анхдагч хавдартай хүмүүсийн ийлдэст AQP-4 уураг болон IL-6, TNF-α зэрэг үрэвслийн цитокины түвшинг тодорхойлох, оношилгооны ач холбогдлыг үнэлсэн судалгааны ажил хомс байгаа нь бидний энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдартай хүмүүсийн ийлдэс дэх Aquaporin-4 (AQP-4), үрэвслийн цитокинууд болох интерлейкин-6 (IL-6), хавдрын үхжлийн хүчин зүйл альфа (TNF-α)-ийн агууламжийг тодорхойлж, эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан тэдгээрийн оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Тархины анхдагч хавдар (ТАХ) оношлогдсон 28, хяналтын 26 үйлчлүүлэгчдэд AQP-4 уургийг цусны ийлдэс дэх агууламжийг ФХЭБУ-ын аргаар үнэлсэн бол тархины анхдагч хавдартай 59, хяналтын 52 үйлчлүүлэгчдэд IL-6 болон TNF-α цитокины агууламжийг урсгал эс тоолуурын аргаар тус тус тодорхойлж үр дүнг тооцлоо. Үр дүн: Нийт тархины анхдагч хавдрын 45.61% нь менингиома, 26.32% нь анапластик астроцитома, 8.77% нь глиобластома, 12.28% нь бусад хавдар (хондрома, эпиндиома, шваннома, краниофарингиома) байсан. Тархины анхдагч хавдрын үед IL-6, TNF-α болон AQP-4-ийн ийлдэс дэх түвшин нь эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад агууламж их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Тархины анхдагч хавдартай үйлчлүүлэгчдийн захын цусанд AQP-4, IL-6, TNF-α-ийн түвшин хяналттай харьцуулахад статистикийн үнэн магадтай ялгаатай байсан бөгөөд ТАХ-ын инвазив бус, эрт үеийн оношилгооны биомаркер байж болох юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Гансүх, Л.Энхсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
