Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн найдвартай болон хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох нь
Түлхүүр үг:
Сувилахуйн сургууль, Утас: 99185445Хураангуй
Үндэслэл: Монгол Улсад сувилагчдын мэргэжлийн чадамжийг үнэлэх стандартчилсан арга зүй, найдвартай ба хүчин төгөлдөр үнэлгээний хэрэгсэл хангалтгүй байна. Иймээс сувилагчдын мэргэжлийн чадамжийг үнэлэх асуумжийн дотоод найдвартай байдал болон бүтцийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм. Зорилго: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн дотоод найдвартай байдал болон бүтцийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй 390 сувилагч оролцсон ба өгөгдлийг SPSS-25.0 программ ашиглан боловсруулсан. Хэмжүүрийн дотоод найдвартай байдал өндөр (α=0.981) гарсан ба хүчин зүйлийн шинжилгээгээр 7 хүчин зүйл бүхий бүтэц тогтоогдсон нь асуумжийн хүчин төгөлдөр байдлыг баталж байна. Үр дүн: Сувилагчдын чадамжийг үнэлэх 55 асуулт бүхий асуумж нь маш сайн дотоод найдвартай байдлыг харуулсан (Cronbach-ийн альфа=0.981). Kaiser-Meyer-Olkin (KMO) хэмжигдэхүүн 0.972 байсан бөгөөд Bartlett-ийн сферик байдлын шинжилгээний үр дүн утга бүхий гарсан (p<0.001). Энэ нь өгөгдөл хүчин зүйлийн шинжилгээ хийхэд тохиромжтой байгааг илтгэж байна. Дүгнэлт: 1. УБ хотын лавлагаа шатлалын эмнэлэгт ажилладаг сувилагч нарын чадамжийг үнэлэх 55 асуулт бүхий асуумжийн дотоод найдвартай байдал, бүтцийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлсон. Чадамжийн 7 дэд хэмжээс бүрт өндөр найдвартай байдал ажиглагдсан (жишээлбэл: сэтгэн бодох–0.952, хууль ба ёс зүй–0.938 гэх мэт). 2. KMO-ийн утга (0.972) өндөр, Бартлетийн шинжилгээний үр дүн статистикийн хувьд ач холбогдолтой (p<0.001) гарсан нь фактор шинжилгээ хийхэд өгөгдөл тохиромжтой байсныг нотолж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
