Өвдөгний үе солиулах хагалгаа хийлгэсэн үйлчлүүлэгчдийн Лишом үнэлгээ түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн

Зохиогчид

  • Н.Энхтайван АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим , УНТЭ, Үе судлалын тасаг Зохиогч
  • А.Шийрэвнямба АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч
  • Т.Мөнхсайхан УНТЭ, Үе судлалын тасаг Зохиогч
  • Оливер Бруер Бельгийн Хаант улсын Лэйжийн Их Сургууль, Эпидемиологи, Нийгмийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Ж.Мядагмаа АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хиймэл үе, Насжилт, Өвдөг

Хураангуй

Үндэслэл: Өвдөгний хиймэл үе солих нь насжилт, гэмтэл, удамшил, амьдралын хэв маягаас шалтгаалан үе үүсгэж буй ясны гадаргуунууд эргэшгүй өөрчлөлтөд орсон тохиолдолд зайлшгүй хийгдэх үндсэн мэс засал эмчилгээний арга юм. Манай улсын хувьд жилд 2500 орчим өвдөгний хиймэл үе солих мэс засал хийлгэсэн байна. Зорилго: Өвдөгний хиймэл үе солих мэс засал хийлгэсэн иргэдийн Лишом үнэлгээ түүнд түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив когорт судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Уг судалгааг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийг түшиглэн хийсэн бөгөөд тус эмнэлгийн Хэрх үе судлал, Үе сэргээх тасгаар 2007 оны 1 сараас 2023 оны 5 сарын хугацаанд үйлчлүүлсэн 186 үйлчлүүлэгчдийг судалгаанд хамруулав. Судалгаанд оролцогчдоос хүн ам зүйн болон хавсарсан өвчин, архи тамхины хэрэглээ, дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маяг зэргийг хоёр бүлэг 56 асуумжаар тодорхойлов. Өвдөгний үений тогтвортой байдал, үйл ажиллагааг Лишом аргаар үнэлэв. Хэрэв Лишомын оноо 95-100 бол маш сайн, 84-94 бол сайн, 65-83 бол дунд, <65 бол муу гэж үнэлэв. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтэд статистик боловсруулалт хийхдээ SPSS-26.0 программ ашиглав. Үр дүн: Судалгаанд нийт 185 үйлчлүүлэгч хамрагдсанаас дундаж нас 71.83±7.83 жил ба үүний 18.9% нь (n=35) эрэгтэйчүүд, харин 81.1% нь (n=150) эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан иргэдийн хүйс, насны бүлэг, БЖИ, хагалгаа хийлгэсэний дараах жил нь Лишом үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.001). Лишом үнэлгээ түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо логистик регрессийн шинжилгээ хийн үзэхэд нас (OR, 2.014, 95% CI (итгэх интервал) 1.620-1.659, p=0.001), илүүдэл жин (OR, 1.328; 95% Cl 0.469-3.765, p=0.001), хагалгаа хийлгэсэний дараах жил (OR, 1.194, 95% Cl 0.533-2.676, p=0.037), дахин нөлөөлж байв. Дүгнэлт: Өвдөгний үе солиулсан иргэдийн хагалгааны дараах жил, нас нь Лишом үнэлгээнд нөлөөлж байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба, Ж.Мядагмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл