Охидын биеийн юм ирэх дундаж насыг зарим дүүрэг, орон нутагт судалсан дүн

Зохиогчид

  • Б.Золбоо АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим , УНТЭ, Дотоод шүүрлийн тасаг Зохиогч
  • А.Шийрэвнямба АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч
  • Э.Мөнгөннавч УНТЭ, Дотоод шүүрлийн тасаг Зохиогч
  • Я.Дуламсүрэн АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим , УНТЭ, Дотоод шүүрлийн тасаг Зохиогч
  • Ц.Номин-Эрдэнэ УНТЭ, Дотоод шүүрлийн тасаг Зохиогч
  • Д.Анхмаа УНТЭ, Дотоод шүүрлийн тасаг Зохиогч
  • Ж.Мядагмаа АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн юм ирэх дундаж нас Хүн амын тоо АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим УНТЭ, Дотоод шүүрлийн тасаг Цахим шуудан: zolboo.b@fchm.edu.mn, Утас:94000269

Хураангуй

Үндэслэл: Охидын биеийн анхны юм ирэх нас (менархе нас) нь амьдарч буй орны нийгэм эдийн засгийн байдал, газар зүйн байдал, антропометрийн үзүүлэлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг байна. Манай улсад энэ талаар хийсэн судалгаа цөөн байна. Бид энэ удаа Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг ба Увс аймгийн охидын биеийн анхны юм ирэх дундаж насыг харьцуулан судаллаа. Зорилго: Охидын биеийн анхны юм ирэх дундаж насыг зарим дүүрэг ба орон нутгийн охидын дунд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар 2025 оны 4-6 дугаар сард хийж гүйцэтгэв. Судалгаанд Баянзүрх дүүрэг, Увс аймгийн 8 ба түүнээс дээш насны ерөнхий боловсролын сургуулийн охид оролцов. Статистик дүн шинжилгээг R-4.5.1 (RStudio-2025.05.1-513) программаар бодож гүйцэтгэв. Үр дүн: Энэхүү судалгаанд 486 охид хамрагдав. Судалгаанд оролцсон охидын биеийн анхны юм ирсэн дундаж нас 12.23±1.29 жил байлаа. Судалгаанд оролцсон Баянзүрх дүүргийн 8-18 насны 286 охидын биеийн анхны юм ирэх дундаж нас нь 11.84±1.19 жил байв. Харин Увс аймгийн 8-18 настай 200 охидын биеийн анхны юм ирэх дундаж нас 12.97±1.15 жил байлаа. Баянзүрх дүүргийн охидын биеийн анхны юм ирэх нас Увс аймгийнхаас 1.13 жил эрт эхэлж байна. Судалгаагаар УБ хотод амьдарч буй охидын биеийн анхны юм ирэх дундаж нас нь орон нутагт амьдарч байгаа охидынхоос статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.0001). Дүгнэлт: Баянзүрх дүүрэгт амьдарч буй охидын биеийн анхны юм ирэх дундаж нас Увс аймгийн охидынхоос бага байх хандлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Золбоо, А.Шийрэвнямба, Э.Мөнгөннавч, Ж.Мядагмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл