Монгол оронд ургадаг зарим зүйл сапонин агуулсан ургамлуудын амсрын эсийн судалгаа

Зохиогчид

  • Б.Нурдана АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Хулангоо АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Л.Дэнсмаа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Р.Норовням АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Энхтуул АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Мөнхзул АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Хувьтавилан АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Э.Буянжаргал АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Х.Даариймаа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Д.Энхжаргал АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Д.Төртүших АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Амаржаргал АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эм зүйн сургууль, Утас: 85893121

Хураангуй

Үндэслэл: Сапонин нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд ургамлын хамгаалалтын механизм болон физиологийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Амсрын эсүүд нь ургамлын эсийн хийн солилцоо, усны тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй тул сапонин ихээр агуулсан ургамлын төрөл зүйлүүдийн амсрын эсийн анатомийн болон биохимийн онцлогийг судалснаар эдгээр нэгдлүүд болон эсийн механизмийн харилцан үйлчлэлийн шинж чанарыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сапонин агуулсан эмийн ургамлуудын амсрын эсийн бүтэц, хэлбэр, үйл ажиллагааг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол орны зарим зүйл сапонин агуулсан ургамлын амсрын эсийн бүтэц, байрлал, тоо, эпидермисийн онцлогийг судлахаар 2024 оны 6-9 сард, Булган, Төв аймаг, Горхи-Тэрэлжээс 9 зүйл эмийн ургамлыг цуглуулж, бичил бэлтгэмэл бэлтгэн макроскопийн болон микроскопийн аргаар судлан үзэв. Үр дүн: Судалгааны үр дүнд Сэгсгэр яргуйжин (Anemone crinita Juz.) нь 1 мм2 талбайд хамгийн олон амсрын эс (107), эпидермисийн эс (229)-тэй бөгөөд энэ нь хуурай орчинд дасан зохицох, хамгаалах үүрэгтэй. Байгалийн гиш (Vivia baicalensis (Turcz.)B.Fedtsch.) нь хамгийн өндөр амсрын индекс (39.6)-тэй бөгөөд ууршилтын зохицуулалтад онцгой үүрэгтэй. Амсрын эсийн бүтэц ургамлын төрөл зүйлээс хамаарч өөр өөр байсан бөгөөд Ацан ажгана, Байгалын гиш зэрэг ургамал нь аномоцит хэлбэрийн амсрын эстэй байв. Харин Өндөр гэзэг цэцэг, Буриад хонин зажилуур зэрэг ургамлын амсрын эс азиноцит хэлбэртэй, Нарийн навчит зүрхэн цэцэг, Цацагт инж буурал, Наран холтсон цэцэг, Ойн яргуйжин, Сэгсгэр яргуйжин зэрэг ургамлууд парацит хэлбэрийн амсрын эстэй байв. Дүгнэлт: Сэгсгэр яргуйжин нь хамгийн олон амсрын эстэй байснаар өндөр идэвхтэй хийн солилцоо болон усны зохицуулалтын өндөр чадвартай мөн эпидермис эсийн тоо хамгийн өндөр байгаа нь гадаад орчноос хамгаалах чадвар сайтай байгааг илтгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Норовням, Б.Хувьтавилан, Х.Даариймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл