Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамжийг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Сэтгэл ханамж, Эмнэлгийн ажилтан, Анхан шатлал, Лавлагаа шатлалХураангуй
Үндэслэл: Эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамж нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар төдийгүй хүний нөөцийн тогтвортой байдал, байгууллагын гүйцэтгэл зэрэгт шууд нөлөө үзүүлдэг. Ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх нь ажлын гүйцэтгэл нэмэгдүүлдэг бол буурах нь стресс, ажлаас халшрах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. Манай орны хувьд ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа цөөнгүй хийгддэг хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд тодорхойлж түүнд ямар хүчин зүйл нь түлхүү нөлөөлж байгаа болохыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын ажлын байран дахь сэтгэл ханамж болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 20222024 онд 11 аймаг, Улаанбаатар хотын 18-65 насны 1883 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулан тоон судалгааны арга, агшны загвараар гүйцэтгэсэн. Сэтгэл ханамж 6 дэд бүлэг (дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, мэргэжилтний ёс зүй, байгууллагын соёл, тусламж үйлчилгээний чанар, ажлын байрны аюулгүй орчин) –ээс бүрдсэн асуулгыг ашиглан Ликертийн 1-3 оноогоор үнэлэв. Статистик боловсруулалтыг IBM, SPSS-26.0 ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын сэтгэл ханамжийн түвшин 77.6% байв. Дэд бүлгүүдээс ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин 71.7% буюу дунджаас бага, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал 83.4% дунджаас их байна. Судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын эмнэлэгт удирдах албан тушаалд, анхан шатлалын эмнэлэгт эмчээр ажиллах нь сэтгэл ханамжид эерэг нөлөөтэй байв (p<0.05). Нас нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бол ажилласан жил нэмэгдэх тусам буурч (r=−0.09, p<0.001) урвуу хамааралтай байв. Судалгааны үр дүнгээс харахад ажилчдын сэтгэл хамамжийг сайжруулахын тулд дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин зэргийг бэхжүүлэх, дэмжих замаар сайжруулах хэрэгцээтэй байна. Дүгнэлт: Ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл зэрэг нь ажилтнуудын сэтгэл ханамжид чухал нөлөөтэй. Судалгааны үр дүн нь ажилтны сэтгэл ханамжийг сайжруулахын тулд байгууллагын дэмжлэг, хөгжих боломж, ажлын байрны аюулгүй байдлыг оновчтой зохион байгуулах замаар нэмэгдүүлэх боломжтой болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан, Д.Даваалхам, Н.Хүрэлбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
