Циркон шаазан болон метал шаазан бүрээсээр сэргээсэн шүдний хазах хүчийг тооцсон дүн
Түлхүүр үг:
Авагддаггүй шүдэлбэр, Амь шүд, Зажлах хүч, Согог заслын эмчилгээХураангуй
Үндэслэл: Зажлах үйл нь зажлуурын булчингийн агшилтаар, хоол хүнсний зүйлийг боловсруулах хоншоор эрүүний биомеханик үйл юм. Зажлах үйлийн бүтээмж нь хазах хүчнээс хамаарах бөгөөд шүдний эгнээний бүрэн бүтэн байдал, тухайн хүний нас, хүйс, биеийн жин өндөр гэх мэт бие махбодийн онцлогоос хамаардаг байна. Судлаачид хүний өөрийн буюу бүрээс хийлгээгүй болон бүрээс хийлгэсэн авагддаггүй, авагддаг шүдэлбэр хийлгэсэний дараах хазах хүчний үзүүлэлтийг харьцуулан судалсан байдаг. Судлаач Gibbs нар Эскимо хүний шүдний хазах хүч 348 lbs буюу 138 кг хүчээр хаздаг гэж үзсэн байхад Al-Zarea нар хэсгийн авагддаггүй шүдэлбэрийн хазах хүч 580.9 N, судлаач Ж.Урангуа нэгдүгээр их араа шүдний хазах хүч 472 N гэж үзжээ. Монгол хүний хазах хүчний үзүүлэлтийг авагддаг шүдэлбэрээр сэргээсэн үеийн судалгаа хийгдсэн байдаг ч авагддаггүй шүдэлбэрийн хазах хүчний үзүүлэлтийг судалсан судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Шүдний цөгцийг циркон шаазан болон метал шаазан бүрээсээр сэргээсний дараах хазах хүчийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид 18-34 насны нэг талдаа эрүүний их араа бүлгийн шүдэндээ циркон шаазан болон метал шаазан бүрээсээр сэргээсэн нөгөө талдаа өөрийн бүрээсгүй шүд нь сувгийн эмчилгээнд ороогүй их хэмжээний цөгцний алдагдалгүй байх зэрэг шалгуурыг хангасан 20 хүнийг хамруулав. Судалгааг нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Хазах хүчийг (Occlusal force meter GM10) багаж ашиглан тодорхойлов. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ хангамж дээр гүйцэтгэж магадлалын түвшин p<0.05 үед тухайн үзүүлэлтийг статистикийн хувьд үнэн магадтай гэж үзэв. Үр дүн: Бидний судалгаанд 18-34 насны 20 хүн хамрагдсаны 65% (13) нь эрэгтэй, 35% (7) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас нь 28.2±3.5 жил байв. Бүрээстэй шүдний хазах хүчний дундаж үзүүлэлт 393.2±0.3 N, бүрээсгүй шүдний хазах хүчний дундаж үзүүлэлт 445.5±70 N байв. Циркон шаазан бүрээсний хазах хүчний үзүүлэлт нь 407.0±0.7 N металл шаазан бүрээсний 367.7±0.9N хазах хүчний үзүүлэлтээс их байв. Хүйсээр харьцуулан үзэхэд эрэгтэй хүнд бүрээсгүй шүдний хазах хүч 484.1±46.2N бүрээс хийлгэсэн шүдний хазах хүч 445.3±43.7 N, эмэгтэй хүнд бүрээсгүй шүдний хазах хүч 373.7±15.4 N, бүрээстэй шүдний хазах хүч (296.4±19.6 N) байв. Дүгнэлт: 1. Циркон шаазан бүрээсний хазах хүчний үзүүлэлт нь 407.0±76 N металл шаазан бүрээсний хазах хүчний үзүүлэлт 367.7±97 N байв. 2. Бүрээс болон амь шүдний хазах хүчийг тодорхойлоход бүрээстэй шүдний хазах хүч 296.4±19.6 N, бүрээсгүй шүдний хазах хүч 445.5±70 N тус тус байв. 3. Хүйсээр харьцуулан үзэхэд эрэгтэй хүнд бүрээсгүй шүдний хазах хүч 484.1±46.2 N, бүрээстэй шүдний хазах хүч 445.3±43.7 N, эмэгтэй хүнд бүрээсгүй шүдний хазах хүч 373.7±15.4N, бүрээстэй шүдний хазах хүч нь 296.4±19.6 N байсан бөгөөд үзүүлэлтүүдийг харьцуулан үзэхэд хазах хүч нь хүйсээр хамааралтай байсан (p<0.0001).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Жавхлан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
