Зуултын гажигийг эрүүний үений эмгэгийн шинж тэмдэгтэй холбон судалсан нь
Түлхүүр үг:
Энглийн ангилал, Гажиг заслын эмчилгээний хэрэгцээ, Андрюсын 6 түлхүүр, Хоршихуй, Эрүүний үеХураангуй
Үндэслэл: Хоршихуй ба эрүүний үе хоорондын хамаарлын анхны таамаглалыг судлаач Костен нар дэвшүүлсэн бөгөөд зуултын гажгийн төрөл болох гүн зуулт нь эрүүний үений эмгэгийн шинж тэмдгүүд үүсэхэд нөлөөлж байна гэж таамагласан байна. Судлаачдын тогтоосноор эрүүний үений эмгэгийн шинж тэмдгүүд нь эмэгтэйчүүдэд илүү их тохиолддох ба эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн харьцаа 2:1-ээс 8:1 хооронд хэлбэлздэг гэж үзжээ. Эрүүний үений эмгэг нь нийт хүн амын 2538% -д тохиолддог байна. Зуултын гажгийг эрүүний үений эмгэгийн шинжтэй холбон судалсан судалгааны ажил Монгол улсад хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Зуултын гажиг ба эрүүний үений эмгэг хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар хийсэн ба АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Нүүр амны гажиг заслын тасагт хандсан нүүр амны гажиг заслын эмчилгээ шаардлагатай өвчтөнийг тохиолдлын бүлэгт харин хэвийн зуулттай, гажиг заслын эмчилгээ хийлгэж байгаагүй харьцангуй эрүүл зуулттай хүмүүсийг хяналтын бүлэгт хамруулсан. Тохиолдол ба хяналтын бүлэг тус бүрийн түүврийн хэмжээг 20 хүн байхаар тооцон 2030 насны нийт 40 хүнийг хамруулав. Нүүр амны гажиг заслын эмчилгээ шаардлагатай эсэхийг IOTN индексээр тодорхойлсон. Харьцангуй эрүүл зуултыг Андрюсын 6 түлхүүр буюу хэвийн зуултын 6 зарчимын дагуу тодорхойлов. Эрүүний үений байдлыг асуумж болон бодит үзлэг ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас шүдний зуултын гажигтай бүлэгт 24.4±3.7 жил, хяналтын бүлэгт 26.0±3.6 жил, зуултын гажигтай бүлэгт 45% (n=8) нь эрэгтэй харин хяналтын бүлэгт 40% (n=9) нь эрэгтэй байв. Шүдний зуултын гажгийг илрүүлэх үзүүлэлтүүд болох үүдэн шүдний дагуу зөрүү ихэссэн, үүдэн шүдний дагуу зөрүү багассан, үүдэн шүдний босоо зөрүү ихэссэн, амаар амьсгалдаг зэрэг үзүүлэлтүүд нь зуултын гажигтай бүлэг болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). Логистик регрессийн шигжилгээгээр II ангилал (OR=11.66, p=0.007) ба III ангилал (OR=16.33, p=0.017)-ын хоршилт, үүдэн шүдний босоо зөрүү ихэссэн (OR=6.87, p=0.025), амаар амьсгалдаг (OR=4.22, p=0.042) зэрэг үзүүлэлтүүд нь босоо болон хөндлөн чиглэлд эрүүний үений дуугаралт үүсэхэд нөлөө үзүүлж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд арааны I ангилалын хоршилт 50% буюу хамгийн их хувийг эзэлж байсан бол арааны III ангилалын хоршилт 20% буюу хамгийн бага хувийг эзэлж байв. Харин арааны II ангилалын хоршилт 30% -ийг эзэлж байв. 2. Эрүүний үений эмгэгийн шинж тэмдэгүүд нь тохиолдлын бүлэгт статистик ач холбогдол бүхий өндөр илэрч байлаа (p<0.05). 3. Арааны II болон III ангилалын хоршилттой хүмүүст хэвийн зуулттай хүмүүстэй харьцуулахад эрүүний үений эмгэгийн шинж тэмдэг болох эрүүний үений дуугаралт үүсэх магадлал 11-16 дахин өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
