Сувилахуйн сургуулийн оюутнуудад хеликобактерийн халдварыг тодорхойлсон дүн (АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн жишээ дээр)

Зохиогчид

  • Б.Байгалмаа АШУҮИС, СС, Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим Зохиогч
  • Ө.Өлзийжаргал АШУҮИС, СС, Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим Зохиогч
  • П.Орхонтуяа АШУҮИС, СС, Ерөнхий эрдмийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

HP pylori, Оюутан, Тархалт, Клиник шинж тэмдэг

Хураангуй

Үндэслэл: Хеликобактерийн халдварын тархалт газарзүйн байрлал, нас, арьс өнгө, нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой харилцан адилгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 30 орчим хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувьд, ойролцоогоор дэлхийн хүн амын 50% нь хеликобактерийн халдвараар халдварлагдсан бөгөөд хөгжингүй орнуудад тархалт өндөр, харин хөгжилтэй орнуудад халдварын тархалт бага байна. Манай оронд хийгдсэн зарим судалгаагаагаар оюутнууд болон залуучуудын дунд энэхүү халдвар тархалт өндөр байгаа хэдий ч энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил харьцангуй ховор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн оюутнуудын хеликобактерийн халдварын тархалтыг судалж, нийгэм, хүн ам зүйн мэдээлэл болон эмнэлзүйн шинж тэмдэгтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалааг тоон судалгааны нэг агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргыг ашиглан 2023 оны 11-сараас 2024 оны 3 сарын хооронд сувилахуйн сургуулийн 1-р дамжааны нийт 62 оюутнуудыг хамруулсан. Судалгаанд хеликобактерийн халдварын тархалтыг нийгэм, хүн ам зүйн мэдээлэл болон эмнэлзүйн шинж тэмдэг багтаасан асуумжийг ашигласан. Онч эмнэлзүйн лабораторид судалгаанд хамрагдсан оролцогчдын цусанд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 62 оюутны ихэнх хувь нь буюу 79.0%-д хеликобактерийн халдвар илэрсэн. Уг халдвар нь нас, хүйс, мэргэжлээс хамаарч байгаа эсэхийг судалж үзэхэд 18-20 насанд 82.1%, эмэгтэйчүүдэд 81.4%, тусгай мэргэжлээр суралцаж буй оролцогчдын 87.5%-д илэрсэн бүлгийг илрээгүй бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй (p>0.05). Эмнэлзүйн шинж тэмдгээр нь авч үзэхэд ходоод, аюулхай өвдөх 84.1%, аманд эвгүй амт амтагдах, муухай үнэр гарах 88.6%, үе үе бөөлжих 83.3% байгаа нь хеликобактерийн халдвар илэрсэн бүлэгт өндөр байсан бөгөөд статистик ач холбогдолтой байна (p<0.05). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан 62 оролцогчдын ихэнх хувь нь буюу 49 (79.0%) нь хеликобактерийн халдвар илэрсэн. Судалгаанд оролцсон хеликобактерийн халдвар илэрсэн бүлэгт эмнэлзүйн шинж тэмдэг өндөр илэрсэн бөгөөд статистикийн ач холбогдолтой байгаа нь тодорхойлогдлоо (p<0.05).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Орхонтуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл