Өндөр настны нурууны хагалгааны дараах эрт үеийн танин мэдэхүйн бууралтын тохиолдол ба эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ
Түлхүүр үг:
АУС, Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг судлалын тэнхим ӨМӨЗО, Утас: 99145624Хураангуй
Үндэслэл: Өнөө үед дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой өндөр настай иргэдийн дунд нуруу нугасны эмгэг болон тэдгээрт үзүүлэх мэс заслын тусламжийн тоо, хэмжээ олширч байна. Хагалгааны дараах танин мэдэхүйн бууралт (ХДТМБ) өндөр настанд элбэг тохиолддог бөгөөд амьдралын чанарт ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Хэдийгээр судалгаа нэлээд хийгдсэн ч урьдчилан сэргийлэх, эмчлэх арга замуудыг цаашид тодруулах шаардлагатай байна. Зорилго: Нуруу нугасны мэс засал хийлгэсэн өндөр настай өвчтөнүүдийн ХДТМБ-ын тохиолдлын түвшинг тогтоон түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү проспектив когорт судалгаа нь Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлэгт хийгдсэн. Нурууны мэс засалд орсон 200 өндөр настнаас 122 нь судалгааны шалгуурыг хангаж хамрагдсан. Хагалгааны өмнө клиник үнэлгээ, мэс засал-мэдээгүйжүүлгийн үзүүлэлтүүдийг нарийвчлан бүртгэж, хагалгааны дараа стандартчилсан үнэлгээний аргуудаар танин мэдэхүйн үйл ажиллагааг хэмжсэн. Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Мэс заслын хугацаа уртсах (OR=0.989; p=0.005), мэдээгүйжүүлгийн явцад артерийн даралт буурах (OR=0.964; p=0.009), хагалгааны дараах өвдөлтийн эрчим өндөр байх (OR=10.073; p=0.015), С-реактив уургийн түвшин нэмэгдэх (OR=1.039; p<0.001) нь ХДТМБ үүсэх эрсдэлт хүчин зүйлс болох нь тогтоогдлоо. Дүгнэлт: Нурууны мэс засал хийлгэсэн өндөр настанд хагалгааны дараах өвдөлтийн эрчим, үрэвслийн үзүүлэлт нэмэгдэх зэрэг хүчин зүйлүүд ХДТМБ үүсэх эрсдэлтэй холбоотой байна. Эмнэлзүйн практикт мэс заслын үеийн менежмент, мэдээгүйжүүлгийн аргачлалыг сайжруулах замаар танин мэдэхүйн бууралтын эрсдэлийг бууруулах боломжтой байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Ганболд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
