Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд пробиотик агуулсан ам зайлах уусмал хэрэглэсэн үр дүн

Зохиогчид

  • С.Хонгорзул АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • Г.Намуундарь АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • Ч.Нарантуул АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • А.Саранчимэг АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • Н.Болор АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • Г.Хулан АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • С.Ангар АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • С.Буянбилэг АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • Э.Нямсүрэн АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • П.Оюун-Энх АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • Х.Оюунхишиг АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч
  • Б.Баярчимэг АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ашигтай бактери, Өнгөрийн үзүүлэлт, Сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдал

Хураангуй

Үндэслэл: Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд механик өнгөрийн хяналтаас гадна химийн аргаар өнгөрийг хянах буюу тодорхой хугацаанд ам зайлах уусмал хэрэглүүлэх нь эмчилгээний үр дүн, тавиланд эерэг нөлөө үзүүлж байна. Өнөө үеийн судалгаануудад пробиотик нь амны хөндийн бичил орчны тэнцвэрийг хадгалж, эмгэг төрөгч нянгийн өсөлт, өнгөр үүсэлтийг бууруулж, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд пробиотик агуулсан ам зайлах уусмалын нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг давхар нууцлалтай, санамсаргүй түүвэрлэлт, хяналтат, эмнэл зүйн туршилт судалгааны загвар ашиглан 2025 оны 1 сараас 3 сарын хооронд АШУҮИС-ын Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний Тулгуур Эд, Сувгийн Эмчилгээний Тасагт түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд шалгуур хангасан 45 хүнийг хамруулсан бөгөөд санамсаргүй түүврийн аргаар 1:1:1 харьцаатай 3 бүлэгт хуваасан. Судалгааны эхний өдөр болон 14 хоногийн дараа сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдал, өнгөрийн үзүүлэлтийг хэмжсэн. Судалгаанд хамрагсдад чулуу болон өнгөрийн цэвэрлэгээ, амны эрүүл ахуйн зөвлөгөө өгсөн. 1-р бүлэгт пробиотик агуулсан (Бионекс Про, Пробакарт ХХК), 2-р бүлэгт хлоргексидины 0.12% (Хлоргексидин 0.1%, Тавин Ус Фарм), хяналтын бүлэгт ам зайлах уусмал хэрэглүүлээгүй. Үр дүн: Судалгаанд нийт 20-25 насны 45 хүн хамрагдсан (31.1% эрэгтэй). Эхний ирэлтээр өнгөрийн үзүүлэлт, сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утга бүлэг хооронд статистик ач холбогдолгүй (p=0.174, p=0.887) байв. 14 хоногийн дараа өнгөрийн үзүүлэлт болон сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утга бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.001, p<0.001). 1 болон 2 бүлгийг харьцуулахад 14 хоногийн дараа өнгөрийн үзүүлэлтийн дундаж утгын ялгавар 8.04 буюу статистик ач холбогдолгүй (p=0.39); сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утгын ялгавар 2.11 буюу статистик ач холбогдолгүй байна (p=0.89). 1-р бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад өнгөрийн үзүүлэлтийн дундаж утгын ялгавар -22.52 буюу статистик ач холбогдолтой (p<0.004), сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утгын ялгавар -25.14 буюу статистик ач холбогдолтой (p<0.001) байна. Дүгнэлт: Пробиотик агуулсан ам зайлах уусмал нь FMBS болон FMPS үзүүлэлтүүдийг бууруулж, өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Ангар, С.Буянбилэг, П.Оюун-Энх, Х.Оюунхишиг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл