Нойр хулжих өвчний зүү эмчилгээний үр дүн
Түлхүүр үг:
МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим БНХАУ, Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн харьяа эмнэлэг АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Утас: 85661289Хураангуй
Үндэслэл: Судлаачдын тогтоосноор Америкийн Нэгдсэн Улсад нойргүйдэл нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчдийн тал хүртэлх хувьд тохиолддог хамгийн түгээмэл мэдрэлийн гаралтай эмгэгүүдийн нэг ба заавал сэтгэц-зан үйлийн эмчилгээ хийх заалттай байдаг байна. Харин зүү төөнө засал болон хатгах засал нь Хятад болон Монголын уламжлалт анагаах ухааны нойргүйдлийг эмчлэх үндсэн эмчилгээ болдог бөгөөд энэ чиглэлд сүүлийн жилүүдэд судалгаа шинжилгээний ажлууд эрчимжсээр байна. Зорилго: Нойр хулжих өвчний хавж хатгах зүү эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг санамсаргүй хяналтат эмнэл зүйн туршилт судалгааны загварыг ашиглан Өвчний олон улсын 10 дугаар ангиллын дагуу F51.0 Органик бус нойргүйдэл (Nonorganic insomnia) оноштой, 18-65 насны, Питтсбургийн нойрны чанарын индекс (PSQI) >7, 148 оролцогчийг Хавж хатгах зүү эмчилгээний бүлэг, Энгийн зүү эмчилгээний бүлэг, хяналтын бүлэгт хуваасан. Үр дүнг 3 бүлэгт эмчилгээний өмнө болон дараа Нойрны спектрограмм (CPC)-ыг ашиглан 1. Нийт нойрсох хугацаа (цаг), 2. гүн нойр (цаг), 3. өнгөц нойр (цаг), 4. REM (цаг), 5. Гүн нойрноос сэрэх хугацаа (минут), 6. Гүн нойрсоход шаардагдах хугацаа (минут), 7. унтлагын норм (%), 8. амьсгал тасалдах тоог үнэлж, Нойргүйдлийн зэрэг (ISI) болон Питтсбургийн Нойрны Чанарын Индексийн (PSQI) асуумжаар нойрны чанарыг үнэлсэн. Судалгаа хийх зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 1-p capын 19-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авсан болно (№24/19/01). Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 51.5±10.8 жил, үүнээс 79.7% (118) нь эмэгтэй, 20.3 % (30) нь эрэгтэй оролцогчид байв. Хавж хатгах зүү эмчилгээний бүлэгт эмчилгээний дараах үр дүнгээс харахад нийт нойрсох хугацаа 53.8%, гүн нойрсох хугацаа 102.8%, өнгөц нойрсох хугацаа 19.8%, REM 36.1%, унтлагын нормын хувь нь 22.1%-иар тус бүр нэмэгдсэн бөгөөд эмчилгээний өмнөх болон дараах бүлгүүдэд статистикийн нэг түүврийн Т тест ашиглан дунджийн өөрчлөлтийг шалгахад статистик бүхий ач холбогдолтой байлаа. Хяналтын бүлэгт эмчилгээний дараах нойрны чанараас бусад үзүүлэлт статистик бүхий ач холбогдол бүхий ялгаагүй байлаа. Дүгнэлт: Хавж хатгах болон энгийн зүү эмчилгээний бүлэгт нойрны чанарын үзүүлэлтүүд эмчилгээний дараа сайжирсан байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Enkhtuya Vankhuu
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
