Улаанбаатар хотын иргэдийн явганаас унах эрсдэлийн үнэлгээ
Түлхүүр үг:
FRAT, Эрсдэл, Лавлагаа, Үнэлгээ, АсуумжХураангуй
Үндэслэл: Дэлхийн хэмжээнд жил бүр явганаас унахаас үүдэн 684,000 хүний амь нас хохирч, МУ-ын хэмжээнд 45-85 насны 47 хүн явганаас унасантай холбоотой нас барж байгаа тухай баримт байна. Иймд манай улсад ард иргэдийн дунд явганаас унах эрсдэлийг үнэлэн, эрсдэлт хүчин зүйлсийг тогтоон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж байгаа 45-аас дээш насны иргэдийн явганаас унах эрсдэлийг үнэлэх. Арга, аргачлал: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж буй 45-аас дээш насны 408 үйлчлүүлэгчдийг хамруулан нэг агшны загвар ашиглан явганаас унах эрсдэлийг ОУ-ын FRAT үнэлгээний асуумжийн дагуу судалсан. Судалгааны үр дүнг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 59.24±6.54 жил, хүйсийн хувьд 40% нь эрэгтэйчүүд, 60% нь эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдын 45.3% нь (n=185) явганаас унах эрсдэл бага, 33.6% нь (n=137) явганаас унах эрсдэл дунд, 21.1% нь (n=86) эрсдэл өндөр байв. Явганаас унахад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо ложистик регрессийн шинжилгээ хийж үзэхэд гутлын ул халтирдаг эсэх OR, 0.226, 95% CI (итгэх интервал) 0.119-0.428, p=0.001, нэг байрлалаас нөгөө байрлалд шилжихдээ тодорхойгүй аюултай гэнэтийн хөдөлгөөн хийдэг эсэх (OR, 0.262, 95% Cl 0.143-0.48 p=0,00 алхахдаа нэмэлт туслах хэрэгсэл хэрэглэдэг эсэх (OR, 0.209, 95% Cl 0.11-0.397, p=0.001) сэтгэл түгших, сэтгэл санааны байдал тогтворгүй болдог эсэх (OR, 0.276, 95% Cl 0.148-0.514 р=0.001) бусдын зааварчилгааг дагахгүй, зөрүүдлэх хандлага байдаг эсэх (OR, 0.33, 95% Cl 0.183-0.596, p=0.001) эргэн тойрны орчныг таньж мэдэхэд хүндрэлтэй байдаг эсэх (OR, 0.354, 95% Cl 0.187-0.671 p=0.001) явганаас өмнө нь унаж байсан өгүүлэмж (OR, 4.737, 95% Cl 2.151-10.429 p=0.001) зэрэг нь эрсдэлийн үнэлгээнд нөлөөлж байв. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдыг явганаас унах эрсдэлийн (FRAT) үнэлгээгээр үнэлэхэд 45.3% нь бага эрсдэлтэй, 33.6% нь дунд эрсдэлтэй, 21.1% нь өндөр эрсдэлтэй байв. 2. Явганаас унахад гэнэтийн хөдөлгөөн, нэмэлт туслах хэрэгсэл хэрэглэдэг эсэх, сэтгэл санааны байдал зэрэг эрсдэлт хүчин зүйлс нь явганаас унах эрсдэлийн үнэлгээнд нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Амарсайхан, Ж.Мядагмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
