Сүүн хүчлийн бактерийг ашиглан эрүүл мэндэд аюулгүй хүнсний ногоо ургуулах асуудалд

Зохиогчид

  • Г.Ануужин АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Б.Мөнхжаргал АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Э.Гэрэлмаа АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Ж.Байгалмаа АШУҮИС, МАУОУС, Уламжлалт жор судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

L.gasseri, L.delbrueckii, Lycopersicon esculentum, Багваахай, Цөцгий

Хураангуй

Үндэслэл: Сүүн хүчлийн бактерийг судалсан судалгаагаар зарим омгууд нь пробиотик шинж чанартай бөгөөд хүнсний бүтээгдэхүүнд өвөрмөц амт оруулдаг болохыг баталсан. Пробиотик сүүн хүчлийн бактери нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд байдаг бөгөөд байнга, хангалттай хэмжээгээр хэрэглэснээр хүний эрүүл мэндэд тустай болохыг судлаачид тогтоосон байна. Зорилго: Сүүн хүчлийн бактерийн улаан лоолийн ургалтад үзүүлэх нөлөөлөг тодорхойлох. Арга, аргачлал: Цөцгий болон багваахайнаас (Taraxacum mongolicum) Lactobacillus-ийн сонгомол тэжээлт орчин ашиглан сүүн хүчлийн бактерийг өсгөвөрлөж, MALDITOF MS бүрэн автомат анализатораар ялган дүйсэн. Цөцгийнөөс ялгасан Lactobacillus delbrueckii, багваахайнаас ялгасан Lactobacillus gasseri бактериар (107к.ү.н/мл) уусмал бэлтгэж ариутгасан улаан лоолийн үрийг 10 хоног, ургамлыг 90 хоног усалж өсөлтийн параметрүүдийг хэмжив. Харьцуулсан утгыг SPSS 27 программ хангамж ашиглан Independent t-test-ээр Р утгыг тооцов. Үр дүн: Цөцгийнөөс ялган дүйсэн L. delbrueckii бактерийн уусмал үрийг 100%-тай соёолуулсан ба хяналтын үрээс 4%-иар илүү, багваахай цэцгээс ялгасан L.gasseri бактерийн уусмал 100%-тай ба хяналтын үрээс 4%-иар илүү дэмжсэн. L.delbrueckii бактерийн уусмалаар усалсан үрийн соёололтын дундаж урт 10.3 см буюу хяналтаас 1.3 см урт байсан ба P-утга 0.003 буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. L.gasseri бактерийн уусмалаар усалсан үрийн соёололтын дундаж урт 11.5 см буюу хяналтаас 2.5 см урт байсан ба P-утга 0.005 буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Сүүн хүчлийн бактерийн уусмалыг хяналтын уусмалтай харьцуулан судлахад улаан лоолийн үрийн соёололтыг болон ургамлыг дэмжсэн нөлөө үзүүллээ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл