Орчны агаар дах тоосонцор (РМ2.5)-ын бохирдлыг түүхий нүүрс болон шахмал түлш хэрэглэдэг Монгол улсын хоёр хотыг харьцуулан судалсан дүнгээс

Зохиогчид

  • Б.Буянтүшиг АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Г.Энхжаргал АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Б.Батзориг АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Б.Өлзийхутаг “Монголын хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндийн төв” төсөл Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

НЭМС, Утас: 94008141

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн нийт хүн амын 99% ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмж (15мг/м3)-өөс хэтэрсэн тоосонцор (РМ2.5)-ын бохирдолтой орчинд амьдарч байна. Дэлхийн дахинд агаарын бохирдлын улмаас жил бүр 4.2 сая хүн нас барж (2018) байна. Монгол улсын нийслэлд жил ирэх тутам агаарын бохирдол ихсэж, нийгмийн эрүүл мэндийн төдийгүй, улс орны тулгамдсан асуудал болж байна. Монгол улсын зарим хотуудын агаарын чанарыг харьцуулан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар болон Дархан хотуудын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцорын бохирдлыг судалж, харьцуулан үнэлэх Арга, аргачлал: Судалгаанд нийслэл Улаанбаатар болон Дархан хотуудыг хамруулж 2024 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 2-р сарын 19-ний хооронд судалгааны мэдээллийг цуглуулсан. Сонгосон хот бүрд 30, нийт 60 байршилд шууд хэмжилтийн өртөг багатай (PurpleAir Classic+) багаж байрлуулж, 2 минутын интервалтай хэмжилт хийн мэдээлэлд цуглуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Хэмжилтийн дундаж үр дүнг Монгол улсын агаарын чанарын стандарт (MNS4585:2016), ДЭМБ-ийн зөвлөмжийн 24 цагийн утгатай харьцуулан үнэлэв. Үр дүн: Улаанбаатар хотын агаарт РМ2.5 тоосонцорын 24 цагийн дундаж агууламж 112.3±62.2 мкг/м3, харин Дархан хотын агаарт 30%-иар бага (79.2±25.6 мкг/м3) тодорхойлогдсон (p<0.05). Нийслэлийн агаар дахь тоосонцрын (РМ2.5) дундаж агууламжийг сараар харьцуулахад 2024 оны 12-р сард 119.9±67.7 мкг/м3, 2025 оны 1-р сард 113.5±60.8 мкг/м3, 2-р сард 95.0±51.9 мкг/м3 байгаа нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дархан хотын агаарт мөн дээрх саруудад 79.1±22.2 мкг/м3, 78.7±28.6 мкг/м3, 84.6±30.0 мкг/м3 тодорхойлогдсон (p>0.05). Өвлийн улиралд хэмжсэн 3 сарын хугацааны РМ2.5 тоосонцорыг 24 цагийн дундаж агууламжийг Монгол улсын стандарт (MNS4585:2016-д заасан 50 мкг/м3)-тай харьцуулахад нийслэлд 69.8%, Дархан хотод 64.6%-д хэтэрсэн байна. ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад (15 мкг/м3) сонгосон хотуудад 93.4%-д хэтэрсэн байна. Дүгнэлт: Өвлийн саруудад, Дархан хотын агаар дахь РМ2.5 тоосонцорын агууламжийг нийслэлтэй харьцуулахад 30%-иар бага боловч сонгосон 2 хотуудын агаарын чанар Монгол улсын стандарт (MNS4585:2016) болон ДЭМБ-ийн зөвлөмжөөс хэтэрсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Буянтүшиг, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл