КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн

Зохиогчид

  • Б.Бүрэнжаргал АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч
  • О.Дашпагам АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Биостатистикийн тэнхим , ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба Зохиогч
  • Ш.Шатар АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Ариунзаяа АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Н.Золмөнх АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Өлзийсайхан АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Чимидцэрэн АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Баасанжаргал АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Б.Энх-Амар АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Номин-Эрдэнэ АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Биостатистикийн тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Батбаатар АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Био-АС, Дархлаа судлалын тэнхим АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Биостатистикийн тэнхим ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба АШУҮИС, Физиологийн тэнхим Цахим шуудан: burenjargal@mnums.edu.mn, Утас:99019908

Хураангуй

Үндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Бүрэнжаргал, Ш.Шатар, Н.Золмөнх, Ч.Гансүх, С.Чимидцэрэн, Б.Баасанжаргал, Б.Энх-Амар, Д.Даваалхам, Г.Батбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл