Холекальциферол агуулсан шахмал эм гарган авах технологийн судалгаа

Зохиогчид

  • Х.Номин Зохиогч
  • Б.Одчимэг Зохиогч
  • Л.Хүрэлбаатар Зохиогч
  • Д.Даваадагва Зохиогч
  • Д.Жамбанинж Зохиогч

Түлхүүр үг:

Шахмал эм, Бичил капсулагдалт, Тоосруулан хатаах технологи

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад нөхөн үржихүйн насны нийт эмэгтэйчүүдийн 80.1% нь Д амин дэмийн дутагдалтай байна. Үүнтэй холбоотойгоор сульдаа, яс зөөлрөх, дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин ба халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Витамин Д3 нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлтийг дэмжих, фосфорын солилцоог зохицуулах, ясны эрдэсжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг ба дархлааг дэмжиж, зүрх судасны өвчлөл, хавдарын эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Монгол улс Д амин дэм агуулсан эмийн бэлдмэлийг импортоор авч хэрэглэдэг ба Витамин Д3 агуулсан дотуур ууж хэрэглэх эмийн хэлбэрийн технологийн судалгаа хийгдээгүй байна. Витамин Д3 нь гадаад орчны нөлөөнд тэсвэр муутай ба хэт ягаан туяа, исэлдэлт, температурын нөлөөгөөр задардаг тул эмийн хэлбэрийн технологийн хувьд тогтвортой байдлыг нь сайжруулах шаардлага үүсдэг. Витамин Д3 агуулсан тогтвор сайтай эмийн бэлдмэл гарган авах хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: Холекальциферол агуулсан шахмал эмийн технологийг боловсруулах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн ЭЗС-ийн Эмийн технологийн тэнхим, “Монос Фарм” ХХК эм зохион бүтээх лабораторийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Холекальциферолын тогтвортой чанар, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор тоосруулан хатаах төхөөрөмж ашиглан өөр өөр туслах бодис бүхий 5 загвар цийдмэг бэлтгэн бичил капсулагдалт (тюгоепсаркиШюп) хийж, хамгийн тохиромжгой загвар болон технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эмийн хэлбэр бэлтгэхэд тохирох туслах бодисуудыг сонгон шууд шахах болон чийгтэй мөхлөгжүүлэх аргаар шахмал эм гарган авав. Шахмал эмийн чанарын үзүүлэлтүүдийг АНУын фармакопейн аргачлалаар тодорхойлсон ба шахмал эм бэлтгэх технологийн горимыг боловсруулав. Үр дүн: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах технологи, тохирох туслах бодисуудыг сонгов. Холекальциферолын тоон агууламж 1791 ОУН, хэлбэлзэл -8.38, -11.38 байв. Дүгнэлт: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах тохирох туслах бодисууд, технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эм гарган авах технологийн горимыг боловсруулан тохирох туслах бодисыг сонголоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва, Д.Жамбанинж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01