Гоо сайханд хэрэглэж байсан зарим эмийн түүхий эдийг Монгол эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний номуудаас тодруулахуй

Зохиогчид

  • Хөгжилт (Hugejiletu) АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • С.Доржбат АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Я.Энхтөр АШУҮИС, АУС Зохиогч
  • Ш.Болд “Ач”АУИС , Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Гоо зүйн шинжлэх ухаан, Эмийн ургамал, Гоо сайхан, Эртний анагаах ухааны ном, Монгол лам

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад гоо зүйн шинжлэх ухаан эрчимтэй хөгжих суурь тавигдсан ба үүнийг даган ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол түүхий эд болох эмийн ургамлын судалгааг өргөн хүрээнд хийж байна. Монгол оронд 900 гаруй зүйлийн эмийн ургамал ургадаг. Гэхдээ эдгээр ургамлаас аль ургамал нь гоо сайханд хэрэглэдэг болохыг тогтоох нь судлаачдын анхаарлыг татаж байна. Үүнийг шийдвэрлэх гол аргаын нэг бол XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний судраас гоо сайханд хэрэглэдэг эмийн ургамлын түүвэр хийж тодорхойлох асуудал юм. Зорилго: XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний судраас гоо сайханд хэрэглэдэг эмийн ургамлын түүвэр хийж тайлбарлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг эх бичиг, сурвалж бичгийн судлалын аргыг ашиглан судлаач М.Отгонбаяр (1995) нарын тодорхой нэг уламжлалын түүхийн жишээн дээр тулгуурлан мэдлэгийн трансформацын зүй тогтлыг илэрхийлэх арга зүйн зарчмуудыг баримтлан уламжлал шинэчлэлийн асуудалд улирал дэвших диалектик зүйн тогтнолын үүднээс хандахдаа В.Ф.Гегель (1837), Н.И.Конрид (1966), Л.Н.Гумилев (1989), Н.Хавх (1995) нарын үзэл баримтлалын ерөнхий чиг зарчмыг тус тус баримталж ажигласан болно. Үр дүн: Бид судалгаандаа эхлээд XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний 40 номыг олж цуглуулан ашигласан. Цуглуулсан ном болгоноосоо гоо сайхантай холбоотой, арьсны янз бүрийн өвчнийг эмчлэх эмийн ургамал, нийлмэл найрлагыг тогтоосон. Дүгнэлт: XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний 7 судраас гоо сайханд хэрэглэдэг идээ ундаа, амьтан ургамлын гаралтай эмийн түүхий эдийн түүвэр хийж тайлбарлав. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад гоо сайхны шинжлэх ухаан эрчимтэй хөгжих суурь тавигдсан. Үүнийг дагаад ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол түүхий эд болох эмийн ургамлыг олж тогтоох, судалгаа хийх шаардлага тавигдаж байна. Үүний гол нөөц, нотолгоонд суурилсан уламжлалт мэдлэгийг нээн гаргах гол боломжийн нэг нь анагаах ухааны эртний номуудыг судлах асуудал юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Доржбат, Ш.Болд

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл