Хоол боловсруулах эрхтний дурангийн тасгийн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээ - нэг төвт судалгаа
Хураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл нь Ажилбарын үеийн өвчтөний аюулгүй байдлыг хангах, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж тайвшруулалт үйлчилгээний чанарын баталгаажилтын гол арга хэрэгсэл юм. Интермед Чанарын шалгуур эмнэлэг нь Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагын магадлан үзүүлэлт итгэмжлэлийн шалгууруудыг хангаж, 2015, 2017, 2022 онуудад; мөн Чанарын жишиг АНУ-д төвтэй ^ош1 С о т т 18 8 юп 1п1ета1юпа1 УСГ) байгууллагаар 2016, түвшин 2019, 2022 онуудад олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Тус эмнэлгийн Ижил лабораторийн тасаг нь МИ8 180 15189:2015 Олон улсын чанарын мэргэжилтний менежментийн тогтолцооны лабораторийн стандартын шаардлагуудыг үнэлгээ хангаж 2019, 2022 онд итгэмжлэгдсэн. Интермед эмнэлэгт тусламж үйлчилгээний чанарын хэмжилтийн тогтолцоо 2015 оноос бий болж, эмнэлгийн болон тасаг нэгжийн чанарын 126 шалгуур үзүүлэлтүүдийг хэмжиж, тэдгээрт үндэслэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Дурангийн тасгийн чанарын шалгуур үзүүлэлтүүд нь дурангийн тусламж үйлчилгээний чанарыг хэмжихэд ---------------------------------чухал ач холбогдолтой үзүүлэлтүүд болсон. Зорилго: Хоол боловсруулах эрхтэний дурангийн тасгийн тусламж үйлчилгээний чанарын тогтолцоог үнэлэх. Арга, аргачлал: Интермед эмнэлгийн цахим мэдээллийн Н18, РАС8 сан, Чанар, аюулгүй байдлын албаны мэдээний сангаас тоо мэдээг цуглуулан, нэг төвд суурилсан ретроспектив судалгааг хийж, үр дүнг 8Р88 программ дээр боловсруулсан. Интермед эмнэлгийн эрдэм шинжилгээний хорооны ёс зүйн зөвшөөрөл авсан. Интермед эмнэлгийн дурангийн тасгийн тусламж үйлчилгээний чанарыг сар бүр хэмждэг чанарын 4 үзүүлэлтийн дундаж болон түүвэр судалгааны чанарын 5 бүлэг үзүүлэлтээр тодорхойлсон. Үр дүн: Дурангийн тасгийн чанарын үзүүлэлтийг үнэлбэл үйлчлүүлэгчийн эрт үеийн анхааруулах үнэлгээг үнэлсэн түвшин 95.97%±3.33, ажилбарын үеийн тайвшруулалтын явцад үйлчлүүлэгчийн захын цусны хүчилтөрөгчийн ханамж буурах тохиолдлын түвшин 1.54%±3.78, ажилбарын үеийн тайвшруулалтын явцад үйлчлүүлэгчид хөөрөл илрэх тохиолдлын түвшин 5.82%±1.75, дурангийн халдваргүйтгэлийн баталгаажилт тодорхойлох нян судлалын шинжилгээнд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол 11.6% байна. Ходоод, гэдэсний дурангийн шинжилгээний баримтжуулалт 95.7-100%, бүдүүн гэдэсний аденома илрүүлэлт 24.5%, дуран мухар гэдсэнд хүрсэн 99.1%, цутгалан гэдсэнд хүрсэн 95.2%, дурангийн ухрах хугацаа 13.28±10.62 минут, гэдэс сайн бэлтгэгдсэн түвшин 89.3% байна. Оношилгооны дурангийн тайвшруулалтын дараа сэрээх өрөөнөөс гаргах, шилжүүлэх хугацаа 30.92 - 31.52 минут байв. Ажилбарын үеийн тайвшруулалтын эрсдэл хүндрэлийн тохиолдол Т Я 0 0 Р 8 үнэлгээгээр 0.28% байлаа. Дүгнэлт: Дурангийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур түвшинг дурангийн төвүүд чанар аюулгүй байдлын үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
