Чихрийн шижин хэвшинж 2 өвчинтэй хүмүүст PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • А.Ариунзаяа АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим , АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв Зохиогч
  • Б.Алтанхишиг АШУҮИС, Био-АС, 401, 501-р хэсэг Зохиогч
  • Э.Номин-эрдэнэ АШУҮИС, Био-АС, 401, 501-р хэсэг Зохиогч
  • Б.Эрдэнэсувд АШУҮИС, Био-АС, 401, 501-р хэсэг Зохиогч
  • Б.Товуусүрэн Орхон аймаг, Мажаа эмнэлэг Зохиогч
  • Т.Буянхүү АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бодисын солилцоо, Инсулин, Генотип, Аллель

Хураангуй

Үндэслэл: Чихрийн шижин нь инсулины шүүрэл багасах болон инсулинд дөжирснөөр цусны глюкоз ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм. Чихрийн шижинг 6 хэвшинжид хуваан авч үздэг бөгөөд чихрийн шижингийн нийт тохиолдлын 90 хувийг чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг байна. Чихрийн шижин хэвшинж 2 нь олон хүчин зүйлсээс болж үүсдэг өвчин бөгөөд эдгээр хүчин зүйлсийн нэг нь генетикийн хүчин зүйл юм. Сүүлийн үеийн судалгаануудаас харахад чихрийн шижин хэвшинж 2-той холбоотой 70 орчим ген байгаа бөгөөд эдгээрийн нэг нь PPAR гамма ген юм. PPAR гамма ген нь таргалалт, чихрийн шижин, атеросклероз, хорт хавдар зэрэг олон өвчин эмгэгт оролцдог байна. Чихрийн шижин хэвшинж 2 өвчинтэй PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг уялдуулан судалсан судалгаа манай улсад хараахан хийгдээгүй байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг уялдуулан судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол, хяналтын загварыг ашиглан хийсэн. Тохиолдлын бүлэгт чихрийн шижин хэвшинж 2-той 91 өвчтөн, хяналтын бүлэгт 92 хүнийг хамруулан нийт оролцогчдоос өлөн үеийн цус цуглуулав. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн захын цуснаас ДНХ ялгах протоколын дагуу ДНХ-ийг ялгав. PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг аллель өвөрмөц ПГУ-ын арга ашиглан бай дарааллыг олшруулаад гель электрофорезд гүйлгэн үр дүнг тодорхойлов. Цуглуулсан мэдээллийг боловсруулахад GraphPad PRISM программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын СС, СG, GG генотип, аллель, генетик загварыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулав. PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын гомозигот СС генотипийн давтамж эрүүл бүлгийн хүмүүст 72 (78.2%), ЧШХШ 2-той бүлгийн хүмүүст 68 (74.7%), гетерозигот СG генотипийн давтамж хяналтын бүлгийн хүмүүст 19 (20.8%), ЧШХШ 2 бүхий бүлгийн хүмүүст 20 (22%), гомозигот GG генотипийн давтамж хяналтын бүлэгт 1 (1%), ЧШХШ 2 бүхий бүлэгт 3 (3.3%) тус тус илэрсэн. Эдгээр генотипүүд нь хоёр бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй (p>0.05). Дүгнэлт: PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын эрсдэлт G аллель, GG генотиптэй хүмүүс ЧШХШ 2-оор өвдөх эрсдэл ажиглагдсангүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Буянхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл