Хантавирусийн халдвар тархалтын тандалт судалгааны дүн
Түлхүүр үг:
Био-АС, Молекул биологи–Удамзүйн тэнхим, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Лавлагаа лабораторийн алба АШУҮИС, Био-АХ, Утас: 88807324Хураангуй
Үндэслэл: Ханта вирус (Hantavirus) нь дэлхийн олон улс оронд түгээмэл тархсан мэрэгчдээр дамжин халдварладаг, байгалийн голомтот, вирусийн шалтгаант зоонозын гаралтай халдварт өвчин. Энэхүү халдварыг зүйлээс нь хамаарч бөөрний хам шинжит цусархаг чичрэг (БХШЦЧ), Ханта вируст уушгины хам шинж (ХВУХШ) гэж ангилдаг. Ханта вирусийн 4 үндсэн ийлдэс хэв шинжээс 1-дүгээр хэв шинж нь Европ, Азид өргөн тархсан байдаг. Манай орны хүн амын дунд амьсгал болон бөөр шээс ялгаруулах тогтолцооны өвчлөл өндөр, Ханта вирусийн халдвар тээгч мэрэгч амьтдын дунд вирусийн халдваржилт илэрч байгаа, Азийн улс орнууд тэр дундаа хөрш хоёр оронд БХШЦЧ өвчний тохиолдол элбэг байдаг зэрэг нь энэхүү вируст өвчний халдварыг тандан судлах шаардлагатайг харуулж байна. Зорилго: Байгалийн голомтын тандалтаар хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцод Ханта вирусийг илрүүлэх, баталгаажуулах. Арга, аргачлал: Судалгаанд 10 аймгийн 37 сумдаас дээжилсэн хүн, мэрэгч амьтад, хачиг нийт 2393 сорьц шинжилсэн. Тандалтаар дээжилсэн хүний 527 ийлдсэнд Ханта вирусийн IgG илрүүлэх ФХЭБУ(Герман,Euroimmun), Seoul, Puumala төрөлд хамаарах Ханта вирусийн IgG илрүүлэх ШБДТУ(Герман,Euroimmun), Иммуноблотинг урвал (Герман, Euroimmun)–ын цомгуудыг ашигласан. Байгалийн голомтоос тандалтаар дээжилсэн мэрэгч амьтан, хачигны 1866 булингаас цомгийн зааврын дагуу РНХ ялгаж (Quagen Герман) Hanta вирусийн М сегмент тодорхойлох УТ-ПГУ-аар шинжилсэн. Үр дүн: Хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцыг шинжлэн Ханта вирусээр үүсгэгдэх Бөөрний хам шинжит цусархаг чичрэг (БХШЦЧ) өвчний халдвар байгаа эсэхийг тогтоох шинжилгээгээр хүний ийлдэсний 527/1.5%-д Ханта вирус өвөрмөц эсрэгбие IgG эерэг, мэрэгч амьтан 1054/0.47%, хачиг 810/4.4%-д УТ-ПГУ-р Ханта вирусийн М генийн хос нуклеотид тус тус илэрсэн. Дүгнэлт: Хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцод Ханта вирус хүний ийлдэсний 1.5%-д, мэрэгч амьтанд 0.47%, D.nuttalli зүйлийн хачигт 4.4%-д илэрч байгаа нь Монгол улсад Ханта вирусээр үүсгэгддэг өвчлөл, ялангуяа бөөрний хамшинжит цусархаг чичрэг өвчний эрсдэл байж болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
