Улаанбаатар хотын ахмад настны эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд, үйлдлийг судалсан дүн

Зохиогчид

  • Д.Долгорсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн тэнхим , АШУҮИС, Дорноговь АУС Зохиогч
  • Д.Мягмарцэрэн АШУҮИС, Дорноговь АУС Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, Дорноговь АУС Зохиогч

Түлхүүр үг:

Ахмад настан, Хүчирхийлэл, Хэлбэр, Үйлдэл

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2018 оны мэдээгээр Дэлхий дээр 2015 онд 60 ба түүнээс дээш настай хүн 900 сая байгаа бол 2050 онд 2 тэр бумаар өснө гэж тооцоолсон байна.1 Хятадын хүн амын дунд ахмад настнуудын хүчирхийлэл түгээмэл буюу 0.2%-64% байдаг болохыг судлаачид тогтоосон байна.2 Монгол улсад судлаач Р.Оюунханд нар ахмад настны хүчирхийлэлтэй холбоотой байж болохуйц зан төрхийн эмгэг, сэтгэл түгших, сэтгэл гутрах эмгэг хамгийн их байгааг цаашид нарийвчлан судлах шаардлагатай хэмээн дурдсан байна.3 Зорилго: Улаанбаатар хотын ахмад настны эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд, үйлдлийг судалсан дүн. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар, зорилтот түүврийн аргаар судалгааны тоон болон чанарын аргыг хослуулж мэдээ материалаа цуглуулсан. Үр дүн: Бидний судалгаанд 55-96 насны нийт 962 ахмад настан хамрагдсаны дундаж нас нь 65.6±7.49 жил, ам бүлийн дундаж тоо 3.33±1.96 байлаа. Хүчирхийлэлд өртсөн ахмад настнууд бие махбодын 161(16.7%), Сэтгэл санааны 295 (30.7%), Бэлгийн 26 (2.7%), Үл хайхрах 255 (26.5%), Эдийн засгийн 268 (27.9%) өртжээ. Үүнээс харахад аль ч хүчирхийллийн үед сэтгэл санааны хүчирхийлэлд давхар өртдөг байна. Бие махбодын хүчирхийлэл үйлдэл нь өшиглөх 72 (10.0%) алагдах 86 (8.6%), цохих 107(6.3%), 22.4% чимхэх 36 (13.5%), түлхэх 80 (9.2%), хазах, эд зүйл шидэх 81 (9.1%), үйлдэл нь статистик ач холбогдолтой байна (p<0.05). Үүнээс зэвсгийн чанартай эд зүйл тодруулахад хутга, мэс 15 (15.4%), мод чулуу 53 (11.9%), бусад шил сандал 29 (14.2%) ашигласан статистик ач холбогдолтой байв (p<0.05). Сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэл нь муу үгээр хараах 215 (22.3%), Загнах 224 (23.3%), буруутгах 160 (16.6%), айлгах 108 (11.2%), хардаж мөрдөх 33 (3.4%), сүрдүүлэх 84 (8.7%), сонирхол харгалзахгүй шийдвэр 67 (7.7%), ганцаардуулах 184 (19.1%), шийтгэнэ асрамжид өгнө гэж сүрдүүлэх 64 (6.7%) үйлдэл нь статистик ач холбогдолтой байна (p=0.000). Үл хайхрах хүчирхийллийн үйлдэл нь 190 (18.9%) гадуурхах, 190 (18.9%) ярихгүй байх,107 (11.3%) хэрэгцээ хангагдахгүй, 173 (18.8%) асаргаа хийгдэхгүй, 55 (5.7%) гэрээс хөөх, 36 (3.7%) эм уулгахгүй, 78 (8.1%) ад шоо үздэг байна (p=0.000). Эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь эд хөрөнгө завших 73 (7.6%), мөнгө хулгайлах 110 (11.4%), зээл зөвшөөрөлгүй авхуулах 132 (137%), тэтгэвэр өгөхгүй байх 101(10.5%), өөрийн хэрэгцээнд зарцуулахгүй 174 (18.1%), орон байр зөвшөөрөлгүй зарах 31(3.2%), данснаас мөнгө зөвшөөрөлгүй авах 76 (7.9%), бичиг баримтад гарын үсэг зуруулах 33 (3.4%), ахуйн хэрэгцээ хангагдахгүй байх 67 (7.0%), эрүүл мэндийн хэрэгцээ хангагдахгүй 165171.2%), байх зэрэг хүчирхийлэх үйлдэл нь статистик ач холбогдолтой байлаа (p<0.05). Дүгнэлт: Хүчирхийллийн хэлбэрээр нь авч үзвэл бие махбодын 161 (16.7%), сэтгэл санааны 295 (30.7%), бэлгийн 26 (2.7%), үл хайхрах 255 (26.5%), эдийн засгийн 268 (27.9%) өртөж аль ч хүчирхийллийн үед сэтгэл санааны хүчирхийлэлд давхар өртдөг болох нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мягмарцэрэн, З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл