Төрөл ойртсон болон удам төрлийн хамааралгүй гэр бүлүүдэд дерматоглификийн А-В товгорын судлын тоог харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Цус ойртолт, Генеалогийн арга, Алганы хээ, Хурууны хээ, Удамшлын эмгэгХураангуй
Үндэслэл: Төрөл ойртсон гэрлэлт нь эцэг эхийн аль алинаас нь ижил аллелийг өвлөн авах улмаас удамшлын эмгэг үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Судлаачид дерматоглификийн аргыг удамшлын эмгэг, зарим хам шинж зэрэг хурууны хээтэй холбоотой эмгэгийг оношлох өргөн хүрээний аргын нэг хэсэг болгон ашигладаг. Мөн цусны даралт ихсэх, чихрийн шижин эсвэл бусад удамшлын бус эмгэгүүдийн судалгаанд ашигласан байна. Дерматоглификийн арга нь удамшлын эмгэгийг судлах нэмэлт хэрэгсэл байж болох ч төрөл ойртолттой холбоотой генетикийн ихэнх эмгэгийг оношлоход түгээмэл хэрэглэгддэггүй. Харин биохимийн шинжилгээ, генийн мутаци илрүүлэх шинжилгээ нь оношилгооны үндсэн хэрэгсэл хэвээр байгаа нь тухайн судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Төрөл ойртсон болон удам төрлийн хамааралгүй гэр бүлийн гишүүдийн A-B товгорын судлын тоо өвөрмөц онцлогтой эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан, 2024 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл 176 оролцогчийг хамруулав. Генеалогийн аргаар төрөл ойртсон нь батлагдсан нийт 32 гэр бүлээс судалгааны шалгуурыг хангасан 47 оролцогчийг тохиолдлын бүлэгт хамруулсан ба хяналтын бүлэгт 129 оролцогчийг хамруулав. Үр дүн: Төрөл ойртсон бүлэг болон удам төрлийн хамааралгүй бүлгийн A-B товгорын судлын тоо мэдэгдэхүйц ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харвал төрөл ойртсон гэр бүлийн гишүүдийн дерматоглификийн арга нь төрөл ойртолтын шалтгаант удамшлын эмгэгийн оношилгоонд хэрэглэх арга хэрэгсэл байж болох тул эмнэлзүйн хэрэглээнд нэмэлтээр хоёр бүлгийн хурууны хээ, алганы хээний давтамж, ялгааг үнэлэх, хэв маягийн эрчим, Данкмейжерийн индекс, Фурухата индекс, “atd”, “dat” болон “tda” өнцгийн үнэлгээ гэх дерматоглификийн шинж чанаруудыг үнэлэх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
