Саа, саажилттай эмчлүүлэгчийн асран хамгаалагчийн өнөөгийн байдлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Харвалт, Саа саажилт, Асран хамгаалагч, ЭмчлүүлэгчХураангуй
Үндэслэл: Тархины харвалт (инсульт-stroke)- судасны шалтгаанаар гэнэт цочмог үүсэж, тархины үйлийн хэсэгчилсэн ба бүрэн дутлын голомтот шинжүүдийг 24 цагаас илүү хугацаагаар дагуулах тархины цусны эргэлтийн цочмог хямралыг хэлдэг байна.2 Тархины цус харвалтын үед асран хамгаалагчийн ачаалал дэлхийн хэмжээнд 25-54% байна.8 Монгол улсад тархины цус харвалт нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.9 Асран хамгаалагч нар нийгмийн дэмжлэг дутмаг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2024 оны газрын шинэчилсэн тогтоолоор 302,500 төгрөгийн тэтгэмж сар бүр олгож байгаа нь хүртээмж бага, асран хамгаалагчид асар их ачаалалтай байгаа нь эрүүл мэнд төдийгүй, нийгмийн тулгамдсан асуудал болсоор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон10,11 Зорилго: Саа, саажилттай эмчлүүлэгчийн асран хамгаалагчийн өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны загвараар УНТЭ, УГТЭ, Сэргээн Засахын Клиникийн эмнэлэгт 2024 оны 1-4 сарын хооронд харвалтын дараах тасагт хэвтэн эмчлүүлсэн буй нийт 138 эмчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон асуумж судалгаанд хамруулсан. Түүврийн хэмжээг power 3G анализын аргаар тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 138 (100%) асран хамгаалагчдын дундаж нас 50.9±14.3 жил байв. Хүйсийн хувьд эрэгтэй 39 (28.3%) ба эмэгтэй 99 (71.7%) нь эмэгтэйчүүд дийлэнх байв. Асран хамгаалагчийн ачааллыг Заритын асуумжаар үнэлэхэд дийлэнх 86 (62.3%) ачаалал их буюу, дундаж утга 43.05±10.39 байгаа нь маш их ачаалалтайг харуулж байна. Асран хамгаалагч нар 90 (65.2%) нь 6-12 сарын хугацаанд асран хамгаалагч хийж байгаа бөгөөд 50 (36.2%) өдөрт 21-24 цагийг асарч халамжлахад зарцуулж байна. Дүгнэлт: Асран хамгаалагч нарт анхаарал хандуулж, тэдэнд чиглэсэн нийгмийн бодлого хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тодорхойлогдсон байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
