Дунгийн суулгацын оношилгоо, эмчилгээний асуудалд

Зохиогчид

  • Г.Мядаг АШУҮИС, АУС, Чих хамар хоолой судлалын тэнхим , УНТЭ, Чих Хамар Хоолой судлал, Мэс заслын тасаг Зохиогч
  • Л.Бямбасүрэн УНТЭ, Чих Хамар Хоолой судлал, Мэс заслын тасаг Зохиогч
  • Д.Мөнхбаатар АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Сонсгол бууралт, Дүлий, Чамархай ясны КТ, Мэс засал, Онооны систем

Хураангуй

Үндэслэл: Дотор чихни шалтгаант хүнд зэрги н сонсгол бууралттай болон дүли хүмүүст сонсох боломж олгодог цорын ганц эмчилгээ нь дунги н суулгацын мэс засал юм. Дунги н суулгацын мэс заслыг хүүхдэд 1 нас хүрэхээс өмнө хи снээр туха н хүүхди н хэл ярианы хоцрогдлоос сэргийлж, энгийн сургуульд суралцах боломжтой болохыг судлаачид тогтоосон байна. Судлаачдын тэмдэглэснээр компьютерт томограф (КТ) нь чамархай ясны бүтци г орон зайн 3 хэмжээст хавтгайд дүрсийн давхцалгүйгээр нари вчлан харуулдаг, мэс засалд өндөр ач холбогдолтой тул чих судлалын практикт өргөнөөр ашиглаж мэс заслын төлөвлөгөө боловсруулах, мэс заслын өмнө чихний анатоми н бүтци г нари н дүрслэж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжи г олгодог байна. Манай оронд дотор чихни шалтгаант хүнд зэрги н сонсгол бууралт болон тэнцвэрийн эрхтний оношлогоо эмчилгээний талаар хийгдсэн судалгааны ажил цөөнгүй байгаа хэдий ч дунгийн суулгацын оношилгоо, эмчилгээний талаар хийгдсэн судалгааны ажилд ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Дунгийн суулгацын мэс заслын үргэлжлэх хугацаа, хүндрэлийг чамархайн КТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид УНТЭ-ийн ЧХХСМЗТ-т 2016-2023 оны хугацаанд дунгийн суулгацын мэс засалд орсон судалгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг хангасан 33 тохиолдлыг хамруулан агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид 1-58 насны нийт 27 хүний 33 дунгийн суулгацын мэс заслын тохиолдлыг хамруулан судалсан. Судалгаанд оролцогчдын 25 (75.7%) нь эрэгтэй, 8 (24.3%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас 9.6±11.6 жил байв. Мэс заслын үргэлжилсэн хугацаа 70-150 (100.8±20) минут ShapiroWilk тестээр (p=0.143) мэс заслын үргэлжилсэн хугацаа нь хэвийн тархалттай ойролцоо байв. Судалгаанд оролцогчдод I зэргийн хүндрэл 2 (6.01%), II зэргийн хүндрэл 3 (9.1%), III зэргийн хүндрэл 1 (3.03%) тус тус тохиолдсон байна. Дүгнэлт: Чамархайн КТ-д илрэх дүрслэлийн өөрчлөлтүүд нь дунгийн суулгацын мэс заслын үргэлжлэх хугацаа уртсах, мэс заслын үед ба мэс заслын дараа хүндрэл үүсэхэд нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл